Цагдаагийн ерөнхий газраас сүүлийн үед гарсан онц ноцтой гэмт хэргүүдийн талаар өнөөдөр сэтгүүчдэд мэдээлэл өглөө. Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн байр руу буу хутгаар зэвсэглэсэн бүлэг этгээд халдаж, байрлаж байсан 10 залууг хүнд гэмтээсэн хэрэг энэ сарын 10-ны шөнө гарсан.
Тэгвэл эл хэрэг одоогоор мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа юм байна. Одоогоор хэргийг санаачилж, “толгойлсон” гэх дөрвөн этгээдийг баривчилж цагдан хорьсон байгаа. Харин гэмт хэргийг үйлдэхэд гар бие оролцсон гурван этгээдийг орон даяар эрэн сурвалжилж байгаа юм байна. Мөн эл хэргийн улмаас хохирч, хүнд гэмтсэн хоёр иргэний биеийн байдал сайн байгаа гэнэ.
Хохирогчид цагдаагийн байгууллагад хэргийн талаар тайлбар, мэдүүлэг өгч байгаа юм байна. Харин баривчлагдсан дөрвөн этгээдийн А нь өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан нэгэн бөгөөд 2016 оны долоодугаар сард батлагдсан Өршөөлийн тухай хуульд хамрагдаж, суллагдсан нэгэн аж. Мөн хэргийг толгойлсон Б нь хар тамхины хэргээр шалгагдаж, тэнсэн харгалзах ялтай байх хугацаандаа ийнхүү дахин гэмт хэрэг үйлдсэн байгаа юм. Тэд хэрэг үйлдэхдээ буу, хутга ашиглаж, хоёр иргэнийг хүнд гэмтээсэн бөгөөд хэргийн газраас хагас тэрбум орчим төгрөг, нэг кг алт дээрэмдсэн зугтсан байдаг.



“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна