УИХ-ын дарга Ц.Нямдорж өчигдөр буюу аравдугаар сарын 17-ний өдөр Төрийн ордны Б танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Түүний хэлж ярьж, хэлэлцүүлэг өрнүүлж байгаа асуудал нь сүүлийн өдрүүдэд тун тодорхой болсон. “Эрдэнэт” үйлдвэрийг наймаалцсан эрхмүүдийн булхайг дэлгэж, түмнийхээ төлөө эцэсийг нь хүртэл явна хэмээн нэгэнт ам гарсан түүнийг “сайлах ч хүн байна”, эсрэгээрээ элдэв асуудал хөндөж шуугиан тарьлаа хэмээн үзэл бодлоо илэрхийлэх ч нэгэн байна.
Өчигдөр хийсэн мэдээллийнх нь хувьд “Эрдэнэт үйлдвэр болон, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хооронд наймдугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан гэрээнд тусгагдсан “ойлгомжгүй заалт” буюу урьдчилгаа төлбөр болох 15 тэрбум 258 сая төгрөгийг жил болгоны тогтсон нэг сард шилжүүлж байх тухай заалтыг” асуудал болгон хөндсөн. Мөн хоёр үйлдвэрийн худалдах болон худалдан авах гэрээнд тусгагдсан 40 хувийн урьдчилгаа болох 87 тэрбум 119 сая төгрөгний тухай хэлэлцээр нь хуулийн дагуу байгаа эсэх нь тодорхойгүй байгаа учраас нарийвчлан нягтлан шалгах нь зүйтэй гэсэн санаачлалыг гаргасан. Тэгвэл Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээр ахлуулсан “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой асуудлыг шалгах ажлын хэсгийн дүгнэлт нэгэнт гарчихсан байгаа гэнэ. Түүний мэдээллийн хамгийн сонирхолтой нь “Эрдэнэт үйлдвэрийн ажилчид өөрсдөө над руу мэдээлэл өгч байгаа” хэмээсэн нь үгс нь чих дэлссэн. Ийнхүү дотроосоо мэдээллээ зөөсөн, дошны хэдэн ажилчид Ц.Нямдоржыг улам хурцалж байгаа бололтой.
JUNE
PAPARATSI.MN
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна