СУ БАТБОЛД ДАРГАА: ТАНЫГ 200 САЯААР ШОУДАЖ БАЙХАД ЧИНЬ 3 САРТАЙ НЯЛХ ХҮҮХЭД ХҮЙТЭН БАЙШИНД ӨВӨЛЖИХ НЬ


“Рио 2016” паралимпийн наадамд манай баг тамирчид эх орноо төлөөлөн оролцож, ард олныхоо итгэлийг алдалгүй амжилтын хурыг буулгасаар ирсэн билээ. Энэ удаагийн паралимпийн пауэрлифтингийн тэмцээнд эрэгтэйчүүдийн 88 кг-ийн жинд эх орноо төлөөлөн өрсөлдсөн ОУХМ, Э.Содномпилжээ хүрэл медаль хүртсэн. Харамсалтай нь эх орныхоо нэрийг ийнхүү өндөрт өргөж, улсынхаа далбааг мандуулсан тамирчин залууд маань төрийн болоод, түмний дэмжлэг ирсэн нь тун ховорхон. Уг гарал нь Увс аймгийн харьяат боловч түүнийг улс нь байтугай, салбарынхан нь Улаанбаатар хотын харьяат гэсэн нэрийдлээр гар хоосон хүлээж авсан бөгөөд төрөөс санхүүгийн дэмжлэг авалгүйгээр спортын хөгжлийн төлөө зүтгэсээр ирсэн юм.



Харин Риогийн олимпод явсан тамирчдын дийлэнх нь байртай болж ганцхан Э. Содномпилжээ л хоосон хоцорлоо. Хамгийн муухай нь хотын дарга Су. Батболд гуай нэг өдөр 200 саяаар шоудаж байх хооронд дэлхийд Монголынхоо нэрийг цуурайтуулсан эгэл даруу паралимпийн мөнгийн дайтай хүрэл медальтан Э. Содномпилжээ маань энэ жил нялх 3 сартай хүүхэдтэйгээ хашаа байшинд өвөлжих нь гэж бодохоор үнэхээр харамсмаар.



Гал түлж, усаа зөөдөг амьдрал хөгжлийн бэрхшээлтэй хүнд ямар л олигтой байх билээ дээ. Ээж, эхнэр 2 хүүхдийн хамтаар амьдардаг энэ эрхэм ганц эр хүн нь, гэр бүлээ авч явах ноён нуруу нь юм. Эрхэм хотын дарга танаас асуухад тив дэлхийд Монголынхоо далбайг Риогийн Олимпод өндөрт мандуулж, энэ их үйлсийг бүтээсэн тамирчнаа харж үзэх сэтгэлгүй явна уу?Таныг монголын ард түмэн харж, хүлээж байгаа шүү гэж хэлмээр байна, эрхэм хотын дарга Су. Батболдоо.


Эх сурвалж: www.JIRGEE.mn | С. ТҮС