УИХ-ын 2016 оны сонгуульд ялагдсан Ардчилсан Нам өнөөдрийг хүртэл учраа олж, даргаа сонгох нь бүү хэл намынхаа Үндэсний Зөвлөлдөх Хорооны хурлаа ч хуралдуулж чадахгүй байгаа билээ. Үүний цаана Ерөнхий сайд, АН-ын дарга асан Н.Алтанхуяг, УИХ-ын дарга, АН-ын дарга асан З.Энхболд болон МҮДН фракцийнхны сонирхол байгаа нь нууц биш бөгөөд тэд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Я.Санжмятав нарын аль нэгийг буюу өөрсдийн фракцийнхнаас АН-ын дараагийн даргыг сонгох хүсэлтэй байгаа.Тэр бүү хэл УИХ дахь АН-ын бүлгийг ч тэд удирдаж буй бөгөөд УИХ-ын экс гишүүдээс бүрдсэн зөвлөхүүдийн зөвлөл гэгчийг хүртэл байгуулсан.
Гэсэн хэдий ч АН-ын жирийн гишүүд, хөдөө орон нутаг дахь салбар хороодын удирдлагын байр суурь, уур амьсгалаас дүгнэхэд УИХ-ын дарга асан З.Энхболд, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн Засгийн Хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр тэргүүтэн хүссэнээ хийж, дураараа намын даргаа сонгох боломж тун бага болсон аж. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн талынхан ч фракцийн тохиролцоог эвдэж, Ардчилсан намын их хурлаар намын даргыг сонгох чиглэлийг эрчимтэй баримталж байгаа юм байна. Тэр бүү хэл АН-ын шинэ удирдлагын марафонд нэр дэвшигчид ч эхний байдлаар тодорхой болж буй гэнэ. АН-ын даргад УИХ-ын гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны сайд асан Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн асан М.Батчимэг, АН-ын ЕНБДаргад Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга асан П.Цагаан, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин нар нэр дэвшин, өрсөлдөх бололтой. Харин З.Энхболд, Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарын фракцаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшигч тодрохоор ярилцаж буй аж.
Shuurhai.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна