“Universe best songs” наадмаас төрөн гарч, одоог хүртэл уран бүтээлээ үргэлжлүүлэн яваа авьяаслаг залуус цөөнгүй бий. Тэдний нэг бол дуучин П.Баярцэнгэл.
Намхан нуруу, томхон хамар, яралзсан шүдээрээ инээсээр урлагт хөл тавьсан залуу Дорнод аймгийн харьяат бөгөөд нутагтаа авьяастны сургууль гэгдэх 12-дугаар сургуулийг төгсжээ. Улмаар жүжигчний ангид суралцах хугацаандаа уран бүтээлийн ажлаа завсардуулаагүй тэрбээр хэд хэдэн уран сайхны кинонд ч бас дүр бүтээгээд амжсан. Боловсрол суваг телевизийн “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэгт амжилттай оролцож түрүүлсэн түүний хувьд энд тэндэхийн арга хэмжээнд уригдаж дуулах саналд дарагддаг болсон сурагтай. Хувийн амьдралын хувьд хоёр хөөрхөн хүүхдийн аав бөгөөд эхнэртэйгээ арван жилийн сургуулиасаа эхлэн үерхэж амьдралаа зохиосон байна.
Түүний эхнэр Соёлмаа гэх даруухан төрхтэй бүсгүй бий. Дуучин залуу эхнэрийнхээ зургаар гангаран “Сайхан юм даа, чи минь” хэмээн хайрын үгс чулуудаж, сэтгэлээ илэрхийлжээ. “
JUNE
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна