Өнөөөдөр Засаг дарга С.Батболдын ажлын 100 хоног тохиож байна. Иймээс Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлэг Нийслэлийн Засаг дарга нарын 100 хоногт хийсэн үйл ажиллагааг ийн харьцуулан дүгнэжээ.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫН 100 ХОНОГТ
ХИЙСЭН АЖЛЫН ХАРЬЦУУЛАЛТ
|
Засаг дарга Э.Бат-Үүл ажлын 100 хоног 2012.08.06-2012.11.14 /Ардчилсан нам олонхи/
|
Засаг дарга С.Батболдын ажлын 100 хоног 2016.07.06-2016.10.14 /МАН олонхи/ |
|
Нийтийн тээврийн үйлчилгээний автобус, троллейбусыгтөв замуудаар зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явуулахаар шийдвэрлэж, иргэдийг нийтийн тээврээр түргэн шуурхай үйлчлүүлэх нөхцөл бүрдүүлэв. 2012.08.24
|
Өрөөгөө тансаг тохижуулав. Хотын даргын хамгийн эхний ажил нь НЗДТГазрын 12ажилтантай байсан Стратеги бодлого төлөвлөлтийн хэлтсийн том өрөөг чөлөөлж “орд харш” мэт тохижуулан өөрийн өрөө болгов. Угтаа бол өрөөний том жижиг биш бодлогын том жижиг чухал байх ёстой. Харамсалтай нь өрөөг хэдэн төгрөгөөр засуулсан талаарх тайлан мэдээг тас нуугаастай.
|
|
Тээврийн хэрэгслийн улсын дугаараар ялган замын хөдөлгөөнд оролцуулж хотын замын хэт ачааллаас урьдчилан сэргийлэв. 2012.08.22
|
|
|
Иргэдийн аюулгүй амгалан тайван байдлыг хангах, барилгын осол, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж барилга байгууламжийн ажил шинээр эхлүүлэх, өргөтгөхгүй байхаар тогтов. 2016.09.11 |
|
|
Алслагдсан дүүргийн сурагчдад Сурагчийн автобус явуулдаг болов. 2012.10.28
|
|
|
ЕБС-ын хүүхүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор гэрэл ойлгогч цацруулагчтай цүнхний ууттай болгож, зүүж хэвшүүлэв. 2012.11.02
|
Төрийн албан хаагчдыг халж солив. Нийслэлийн хэмжээнд 36 агентлагаас 31 агентлагийн даргыг ажлаас нь халж ураг төрөл, хамаатан садан, хамтлаг дуучдын төлөөллийг нийслэлийн удирдлагад томилоод байна. Нийслэл хотын хэмжээнд бүтцийн өөрчлөлт нэрийн дор 2012 оноос хойш төрийн албанд орсон 200 гаруй хүмүүсийг ажилаас нь халж, гудамжинд гаргалаа. |
|
Төрийн болон үйлчилгээний байгууллагуудын гаднах авто зогсоолын талбайд үйлчлүүлэгч иргэдийн автомашиныг зогсоох нөхцөл бүрдүүлэв. 2012.08.29
|
|
|
Иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу зарим худалдааны төв, зах зам дагуу байрлах худалдаа үйлчилгээний газруудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулав. 2012.09.18
|
|
|
Гудамж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах замын хөдөлгөөнийг зохицуулах ажилд иргэд олон нийтийн байгууллагын оролцоог нэмэгдүүлж туслах ажилтныг ажиллуулав. 2012.09.18
|
Төв талбайн нэрийг Сүхбаатарын талбай болгон өөрчлөв. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016.09.15-ны өдрийн хурлаар талбайн нэр нь хотыг хөгжүүлэх чухал алхам хэмээн нэрийг нь өөрчлөв.
|
|
Сургуулийн ойролцоо зам талбайд хурд сааруулагч, тэмдэг тэмдэглэл нэмж хийв 2012.09.11
|
|
|
Барилгын ажил шинээр эхлэх, өргөтгөхтэй холбоотой гарч буй зөрчлийг шуурхай, нэн даруй таслан зогсоох, шийдвэрлэх, захиргааны арга хэмжээ авч ажиллав. 2012.09.27
|
|
|
Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбай, машины зогсоол, явган хүний зам, цэцэрлэгжилтийн талбай, орц, гарц, СӨХ, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн эдэлбэр газар, авто замын улаан шугам, инженерийн байгууламж, шугам сүлжээний хамгаалалтын бүс, ундны усны эх үүсвэрийн тэжээлийн муж болон барилгын норм дүрэм зөрчиж олгосон газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгосон, эрх шилжүүлсэн, барилга байгууламж барих зөвшөөрөл олгосон Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийг судлан үзэж хүчингүй болгохоор тогтоол гаргав. 2012.09.27
|
Талбай дээр шоу зохион байгуулав. Нийслэл хотын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгааг удаа дараа мэдэгдэж татвар нэмнэ, төрийн албан хаагчдын цалин тэтгэмж багасгана гэж айлгаж байсан эрх баригчид “Улаанбаатарын намар” нэртэй нэг оройн урлагийн тоглолт шоу арга хэмжээ зохион байгуулахад татвар төлөгчдийн 100 гаруй сая төгрөг зарцуулж, Face of beauty international” Миссийн тэмцээнийгЗасаг даргын нөөц сангаас 20 сая төгрөгөөр хууль зөрчин ивээн тэтгэв.
|
|
Хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээнд холбогдох болон шугам сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад дүүргийн Засаг дарга нарын хууль зөрчиж олгосон захирамжуудыг судлан үзэж хүчингүй болгох тогтоол гаргав. 2012.09.27 |
|
|
Барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгогдоогүй барилга объектыг ус, дулаан, цахилгаанаар хангахгүй байх асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагуудад үүрэг өгч, хамтран ажиллахаар болов. 2012.09.27
|
|
|
Хууль тогтоомж зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад барилгын ажил эхлүүлэх болон үргэлжлүүлэх зөвшөөрөл олгохгүй байх, зураг төсөл, техникийн баримт бичгийг батлахгүй байх зэрэг үүрэг даалгавруудыг өгч хэрэгжүүлэн ажиллав. 2012.09.27 |
Эрх баригчид өөрсдийгөө сурталчлах хэвлэлийн төв байгуулав. Шинэчлэлийн Засгийн газрын байгуулсан төрийн ард иргэдийн дуу хоолой болсон 1111 төвийг татан буулгасан. Э.Бат-Үүлийн багийн эхлүүлсэн нийслэлийн иргэдийн лавлагаа мэдээллийн Улаанбаатар сонсож байна 1200 төв мөн ажиллахаа болив. Харин нийслэлийн шинэ удирдлага өөрсдийгөө сурталчлах хэвлэл мэдээллийн төвийг байгууллаа. Ард иргэдээ сонсдог төр засаг байсан бол одоо өөрсдийгөө сурталчилдаг төр засаг болж хувирав. |
|
Нийслэлийн гэр хорооллын айл өрх, аж ахуй нэгж байгууллагаас гарч буй хог хаягдлыг цуглуулж тээвэрлэх, үүсмэл хогийн цэгийг бүрэн арилгахаар журам боловсруулж батлав. 2012.10.10 |
|
|
Улаанбаатар хотын захирагчийн гэр хороолол дахь ажлын албыг байгуулав. 2012.10.10
|
|
|
Улаанбаатар сонсож байна 1200, 1234 нийслэлийн лавлагаа мэдээллийн төв байгуулав. 2012.10.08
|
|
|
Нийтийн тээврийн автобус болон эцсийн зогсоолуудыг камержуулах арга хэмжээ авав. 2016.10.25
|
|
|
Албан байгууллагуудын дэргэд хүүхдийн цэцэрлэг байгуулах, бага сургуулийн тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авав. -2016.10.25 |
Эх сурвалж: Breakingnews.mn
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа
Х.Нямбаатар: Худал гэдэг гутлаа өмсөх зуурт уул даваад явах юм аа
Үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангацгаая
Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
Гал унтраах автомашиныг усаар хангах цэгийн хяналт шалгалт үргэлжилж байна