МУГЖ, ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар эх орныхоо нэрийг дэлхийн тавцнаа нэр хүндтэйгээр авч явж байгаа залуу уран бүтээлчдийн нэг билээ. Тэрбээр өнгөрсөн онд Оросын алдарт “Марийнский” театрын үндсэн гоцлол дуучнаар ажиллаж эхэлсэн.
Харин саяхан сонгодог урлагийн өв их голомт болох Оросын алдарт "Большой театр”-ын гоцлол дуучин болсон. Эдүгээ Санкт-Петербург хотноо амьдарч байгаа Г.Ариунбаатар өөрийн цахим хуудаснаа ийн нийтэлжээ. “Санкт-Петербург хотод өвөлдөө бараг нар үзэхгүй шахуу. Зүсэр бороонд өрхөө хучиж, гал алдсан айл шиг жихүүцэм уйтгартай. Энэ зураг нь чөлөөний нар гарахад олон жил уулзаагүй эх, үр уулзаж байгаа мэт сэтгэл хөдлөж өөрийнхөө зургийг дарлаа. Ай, нарлагхан Монголдоо ямар их азаар төрөө вэ” хэмээжээ.
JUNE
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна