“Face of beauty international” олон улсын гоо бүсгүй шалгаруулах миссийн тэмцээн эх оронд маань зохион байгуулагдаж өнгөрсөн. Уг тэмцэээнд дэлхийн 60 гаруй орноос ирсэн үзэсгэлэнт бүсгүйчүүд өрсөлдсөн. Тэмцээний эцсийн дүнд ОХУ-аас ирж оролцсон гоо бүсгүй болох Алена Раева тэргүүн байрт шалгарсан бөгөөд, хоёрдугаар байрт Зимбабве улсын мисс Брандина Лубули, гуравдугаар байрт Филиппиний мисс Принсес Ромас нар шалгарчээ.
Манай орны хувьд эх орноо төлөөлөн Э.Урангоо хэмээх бүсгүй титмийн төлөө өрсөлдсөн. Түүнийг шүүгчдийн асуултанд маш тааруухан хариулж, мэдлэг хомс гэдгээ харууллаа гэх сэтгэгдлүүд ар араасаа хөвөрч, “Миссүүдийн толгой хоосон” гэсэн тодотголыг дахин сөхөн гаргаж ирлээ. Манай үзэсгэлэн гоо бүсгүйчүүд сүүлийн үед мэдлэг боловсролдоо түлхүү анхаарч, гаднах төрхөөрөө ч, толгой доторх мэдлэгээрээ ч хэнээс ч дутахааргүй боловсорч байгаа. Харин энэ удаагийн нэр хүндтэй тэмцээнд “мэдлэг хомс мисс” орууллаа хэмээн олны сэтгэл дундуур байна.
Эх орныхоо хөрсөн дээр болж байгаа тэмцээнд ийнхүү дөрөвдүгээр байрт орсон Э.Урангоог “UBS” телевизийн “Universe best songs” тэмцээний шилдэг оролцогчдын нэг болж байсан гэдгээр нь хүмүүс мэдэх биз ээ.
JUNE
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна