Манай урлаг соёлын одод буюу олондоо танигдсан бүсгүйүүд загварын тайзан дээр алхаад байна уу гэлтэй дэгжин хувцаслаж, бие биенэсээ илүү гарах гэж зохисон зохиогүй үнэтэй брэндээр гангарах болжээ. Зарим нэг уйдсан хүүхнүүд хамтлаг, продакшнаа орхисон даруйдаа хөнжил дотроо зургаа дараад энэ тэрүүгээр нэг цацдаг болж.
Харамсалтай нь олон нийт өнөөх “жүжигчин, дуучин, загвар өмсөгч” гэх мэт тодотголтой нөхдүүдийг юу хийж бүтээж явааг нь харахаасаа илүүтэйгээр ил гаргасан хөх, элдэв задгай бие галбирыг нь л хараад өнгөрөх болсон. Чадаж байгаа юманд арга байхгүй гэгчээр чармай нүцгэн зургаа үнэд хүргэж мөнгө олдог хүүхнүүд ч олширсон. Ийнхүү ил задгай хувцаслалтаараа олны овоо хараанд өртөгсдийн нэг бол “Х түц” хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн жүжигчин А.Туяа юм.
Угаас өндөр сайхан нуруутай, өөлөх зүйлгүй биетэй гэгдэх түүнийг хагас нүцгэн зургаа хамаа замбараагүй цацдаг гэдгийг фэнүүд нь мэдэх биз ээ. Хамтлагаасаа өрх тусгаарлаад “Шинэ үе”-ийн жүжигчин байсан Д.Оюунтуултай хамтран шинэ продакшн байгуулсан тэд одоохондоо гавьтай уран бүтээл хийсэн зүйл алга. Харин Туяа сайхан биеэ гайхуулсаар, уйдаад хэвтэж байгаагаа нүцгэн шахуу зургаараа илэрхийлсээр байгаа нь энэ ээ.
JUNE
PAPARATSI.MN
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна