Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон Улсад хийж байгаа албан ёсны айлчлал үргэлжилж байна. Энэ нь Ерөнхий сайдын ажлаа авснаас хойшхи гадаадад хийж буй анхны айлчлал бөгөөд шинэ Засгийн газар стратегийн түншийн харилцаатай Япон улсын удирдагчдын судсыг хэр атгах бол гэсэн олон нийтийн хүлээлт байгаагаараа онцлог юм.
Ерөнхий сайд одоогоор Япон Улсын парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима, мөн улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Ч.Датэд тус тус бараалхаж, Монгол, Японы худалдаа, хөрөнгө оруулалтын форумд оролцоод байгаа мэдээтэй байна. Айлчлалын ач холбогдлын хувьд ярих зүйлгүй. Харин айлчлалын эхэн үеийн дүр зургаас харахад юу л болоод байна даа гэх таагүй сэтгэгдэл төрөх ажээ.
Энэ айлчлал нь Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлал уу, эсхүл парламентын спикерийн захирамжаар улсын төсвийн төслийг иргэдэд таниулж, танилцуулах үүрэг авч завсарлагатай яваа УИХ-ын гишүүдийн зугаалга юм уу гэмээр. Лав л Ерөнхий сайд болон Засгийн газрын бас нэгэн гишүүн болох Н.Номтойбаяр нараас гадна зургаан УИХ-ын гишүүн Ерөнхий сайдыг дагалдан яваа юм байна.
Дээрх зургаас харахад юун түрүүнд нөгөө их төсвийн хэмнэлт ярьж, хүүхдийн мөнгө хасаад, татвар нэмэх гээд байгаа эрх баригчид маань мөн үү гэж асуумаарсанж. Уг нь УИХ-ын дарга М.Энхболд нь захирамж гарган намрын чуулганыг түр завсарлуулахдаа гишүүдийг тус тусын тойрогтоо улсын төсвийн төслийг иргэдэд таниулах үүрэг өгсөн байна. Гэтэл Бээжинг зорьсон спикертэйгээ барьцав уу гэлтэй олон тооны гишүүд Ерөнхий сайдыг дагаад Токиог зорьжээ.
Дээрх зураг дээр л гэхэд Монголын талаас есөн хүн, Японы талаас Улаанбаатарт суугаа Элчин сайдыг нь оролцуулаад ердөө хоёрхон хүн байна. Ерөнхий сайдын хэмжээний айлчлалд төрийн протокол хоёр талаас ягштал мөрдөгдөж баймаар. Хууль тогтоогчид нь ногдсон ажлаа хийж, Засгийн газар нь хийх ёстойгоо бие даан гүйцэтгэж баймаар харагдана.
Эх сурвалж:Politik.MN
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа
Х.Нямбаатар: Худал гэдэг гутлаа өмсөх зуурт уул даваад явах юм аа
Үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангацгаая
Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
Гал унтраах автомашиныг усаар хангах цэгийн хяналт шалгалт үргэлжилж байна