Урлагийнхан даргын суудалд улайрсаар


Нийтийн дууны ертөнцөд нэр төртэй хэн шиг орон зайгаа үлдээж, нэрээ тамгалсан уран бүтээлчид цөөнгүй бий. Тэдний нэг болох МУГЖ Ч.Бат-Эрдэнэ уран бүтээлээсээ хөндийрөөд удаж байна. Урлагийн менежментийн чиглэлээр боловсрол мэдлэгээ дээшлүүлсэн тэрбээр СУИС-н Соёлын дээд сургуулийн захиралын ажлыг гүйцэтгэгчээр сонгогдож байсан цаг саяхан.

 

Харин энэ удаад дуучин маань төрийн албаны удирдлага болохоор өрсөлдөж байгаа сурагтай. Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгийн газрын даргад нэрээ бүртгүүлсэн гэх мэдээлэл гарчээ. Поп хатагтай Б.Сарантуяагаас эхлээд, “Номин талст” хамтлагийн ахлагч Д.Батсүх гэхчлэн сүүлийн үед энд тэндэхийн дарга болоод байгаа урлагийн салбарынхан бие биенээсээ хоцрох дургүй бололтой. Ямартай ч, МУГЖ дуучин Ч.Бат-Эрдэнэ даргын суудалд дахин амтшиж байгаа бололтой.  

 

JUNE

PAPARATSI.MN