Жүжигчин Амараагийн продюссер эхнэр


Жүжигчин Б.Амарсайханы гол дүрд нь тоглосон “Итгэл” кино нээлтээ хийгээд удаагүй байгаа билээ. Ер нь Амараагийн тоглосон кино болгон үзэгчдээс өндөр хандалт авдаг болсон гэхэд нэг их буруутахгүй байх. Бүтээж буй дүр болгон дотроо орж амьдарч байж дүрээ бүтээдэг хэмээн хуучлах жүжигчин залуугын эхнэр Уран нь энэ удаагийн “Итгэл” киноных нь продюссерийн ажлыг хийж гүйцэтгэжээ.

 

Хаанаас нь ч харсан царай зүс, бие галбир сайтай эхнэр нь хоёр хүүхэд төрүүлсэн гэхэд олны нүдийг хужирлатал өнгө зүстэй сайхан хэвээр байдаг. Урлагийн гэр бүлийн ар талыг хариуцаж яваа гэргий хүний хувьд эр нөхрөө ийнхүү дэмжин, өөрөө ч дэлгэцийн урлагт хүч үзээд авсан бололтой.  

 

JUNE

PAPARATSI.MN