Хүн төрөлхтний спортын их баяр цэнгэл зуны олимпийн 31 дэх наадам Бразил улсын Рио Де Жанейро хотноо наймдугаар сарын 5-22-ний өдрүүдэд зохион байгуулагдсан. Энэ удаагийн олимпийн наадмын үеэр шүүгчидтэй холбоотой маргаан нэлээд гарсан юм. Ялангуяа сонирхогчийн боксын тэмцээний үеэр хэд хэдэн маргаан гарч, Ирландын боксчин шүүгчийг харааж, зохисгүй үйлдэл хүртэл үзүүлсэн билээ.
Тэгвэл Олон улсын сонирхогчдын боксын холбоо удтал хуралдсаны эцэст Олимпийн наадмыг шүүсэн бүх шүүгчийн эрхийг хасах шийдвэр гаргажээ. Энэ удаагийн Олимпийн наадмын боксын төрлийг 36 шүүгч дэнсэлсэн юм. Харин Олон улсын сонирхогчдын боксын холбоо тэдгээр бүх шүүгчийн эрхийг хаслаа.
Рио 2016 олимпийн наадамд манайхаас зургаан тамирчин оролцож, нэг хүрэл медаль хүртсэн юм. ОУХМ Д.Отгондалайгийн хувьд мөнгөн медалийн төлөөх тулаанд илт илүүрхэж байсан ч эцсийн мөчид шүүгчдийн шийдвэрээр ялагдсан билээ.
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ