“Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн шүүгч, хийлч Ч.Дэлгэрцэцэгийг оролцогчидоо хамгийн илэн далангуй, хамгийн нээлттэй шүүдэг гэдгээр нь үзэгчид мэднэ. Өөрийнхөөрөө, хэнээс ч ичиж, эмээлгүйгээр шулуухан үзэл бодлоо илэрхийлдэг түүнийг сүүлийн үед “Дээгий эрэгтэй оролцогчдод л наалинхай хандах юм, дажгүй эрэгтэй оролцогч харахаараа байнга л чамтай хамт аялмаар байна, чамтай хамт вино уумаар байна, чамтай хамт лагер явмаар байна, чиний ард сундалдаад салхи татуулаад давхимаар байна, чамд хүрч үзмээр байна” гэхчлэн үнэн санаагаа ч хэлээд байгаа юм шиг, эсвэл энтертайнмент шоу нэвтрүүлгээ хөгжөөгөөд ч байгаа юм шиг үгсийг чулуудан суудагт нь фэнүүд нь гайхах болсон.
Гадаад эрийн цайг сүлж, монгол эрчүүдээ “хоншооргүй” хэмээн хээв нэг хэлээд авсан тэрбээр гэнэт Монгол залуусынхаа гоё сайхныг сая нэг мэдрэв үү, эсвэл угаас ийм наалинхай нэгэн үү... Ямартай ч “эрэгтэй оролцогчдыг тайван байлгаач ээ, Дээгий” гэсэн сэтгэгдлүүд нэвтрүүлгийг үзэж суугаа үзэгчдийн амнаас байнга гардаг гэнэ шүү.
JUNE
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна