Ард олноо нэрд гарсан зартай гэмт этгээдүүд цөөнгүй бий. Аравдугаар сарын 9-10нд шилжих шөнө нэгдүгээр эмнэлгийн ойролцоо галт зэвсэг ашиглан дээрэм хийж, бусдыг гэмтээсэн гэх мэдээлэл гарсан. Хэргийн газраас нэг кг алт болон их хэмжээний мөнгө алга болсон гэнэ. Энэхүү хэрэгт өршөөлийн хуулиар суллагдаад удаагүй байгаа Шоши хочин Н.Ариунгэрэлийг сэжигтнээр татаж Эрүүгийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст саатуулан шалгаж байна. Мөн түүнтэй хамтран, бүлэг хүмүүсийг толгойлж хэргийг үйлдсэн байж болзошгүй гэгдэх Б-г хамт шалгаж байгаа юм байна.
Шилийн сайн эр гэгдэх түүний хувьд бүхэл бүтэн 23 жилийг нарсны цаана өнгөрүүлээд өршөөлийн тухай хуулийн дагуу суллагдаад удаагүй байгаа юм. Гэтэл түүнийг дахин ийнхүү хэрэгт сэжиглэн шалгаж байна. Амьдралынхаа ихэнх хугацааг нарсанд өнгөрөөсөн хүн дахин ийм эрсдэлтэй алхам хийсэн бол харамсмаар л юм. Үнэн мөнийг манай шүүх цагдаагийн байгууллагууд даруй тогтоох биз ээ.
JUNE
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна