Төр засгийн байгууллагуудын томилгоо үргэлжилсээр байна. Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл буюу дуучин Quiza аравдугаар сарын эхээр өөрийн албан үүргээсээ татгалзах өргөдлөө гаргасан. Харин түүний оронд жүжигчин Б.Амарсайхан дарга болж магадгүй гэсэн мэдээлэл цацагдаж байсан.
МАН-ын 2016 оны УИХ-ын сонгуулийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд түлхэц болж, рекламных нь гол чимэглэлийг хийсэн гэх түүний хувьд дэмжсэн нам нь засгийн эрхийг барьсан болхоор ийнхүү даргын суудалд сууна хэмээн олонхи таамаглаж байсан биз. Харин хэний ч төсөөлөөгүй байсан хүн Нийслэлийн соёл урлагийн газрын дарга болсон нь Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын хүү Ж.Дамдинцэрэн байлаа. Хөгжмийн зохиолч аавын хүү хотын иргэдийг соёлжуулах үйлсэд ханцуй шамласан бололтой. Хэдийгээр Монголын ард түмнээс төрсөн сод авьяастай эрхэмийн хүү боловч энэхүү том газрын ажлыг хэрхэн авч явахад эргэлзэх хүмүүс ч цөөнгүй байна лээ. Хаана ч явсан эцгийнхээ нэрийг давхар дуудуулах шинэхэн даргыг хэрхэн ажлаа гүйцэтгэхийг харах л үлдлээ.
JUNE
PAPARATSI.MN
Ой хээрийн бүсэд зорчихдоо ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна
Халхгол сумын “Зүүн модон-овоо” гэдэг газар гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Г.Эрхэмбаяр аваргын нэрэмжит барилдаан өнөөдөр болно
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр нийслэлд 38 хүн, хөдөө орон нутагт 26 хүн хэвтэн эмчлүүлж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
“Тусгаар тогтнол” шүлгийг 2235 сурагч уншлаа
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”- ийн бүтээн байгуулалт энэ сард эхэлнэ