Амрагийн түүхээрээ “зартай” залууг сонгосон дизайнер Аня хөл хүнд болжээ


“Монгол HD” телевизийн амралт, чөлөөт цагийн нэвтрүүлэгт хөтлөгчөөр ажилладаг загвар зохион бүтээгч Б.Халиун буюу Аня хөл хүндтэй болсноо олноос нуухаа больжээ. Жүжигчин Б.Хулангийн төрсөн эгч тэрбээр өнгөрсөн жил Нийслэлийн ИТХ-ын гишүүн асан Г.Ганбаяртай дотно харилцаатай гэдгээ олонд зарлаж, сүйн бөгж хүртэл зүүсэн тухайгаа цахим ертөнцөд дэлгэсэн удаатай.

Гурван ч удаа амьдрал зохиогоод бүтэлгүйтсэн дизайнер бүсгүйн ганц охин нь өдгөө 16 нас хүрч буй бөгөөд ээжийнхээ энэ сонголтыг ихэд дэмжсэн гэнэ. Харин улс төрд хөл тавихаасаа өмнө “TV5” телевизэд хөтлөгчөөр ажилладаг байсан Г.Ганбаярын хувьд мэргэжил нэгт сэтгүүлч Б.Насанжаргалтай дотно үерхэж явсан, түүнийхээ дараа “Sweetymotion” хамтлагийн гишүүн Э.Ганболортой хамт амьдарч байсан зэрэг амрагийн түүхээр “зартай” залуу гэлцдэг юм билээ.

Тэгвэл загварын хүрээнийхэн дунд Аня нэрээр танил болсон дизайнер Б.Халиун айл гэрийн шинэхэн эзэгтэй болохоор ихэд яарч, өдгөө дөрвөн сартай жирэмсэн яваагаа үзэгч олонд “зарлаад” авчээ. Арав гаруй жилийн дараа хоёр дахь хүүхдээ төрүүлэхээр зэхэж буй түүний хувьд, ИТХ-ын гишүүн асан Г.Ганбаяртай эхлүүлсэн энэ харилцаандаа тун сэтгэл хангалуун байгаа бололтой.


С.Цахиур


www.zone.mn