МҮЭ-ийн соёлын төв ордонг одонгоор шагнаж байна гэдгийг дуулаад хошин урлагийнхан ч овоо хүн чанартай юм даа гэж бодлоо. Гэтэл тэд шагнаагүй харин төр шагнаж байгаа аж. Шагнах шагнахдаа “хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнажээ. Үүнийг сонсоод одоо болтол өөрсдийг нь тэжээсэн энэ ордондоо хошин урлагийнхаа оройн дээд шагналыг өгөөгүй хэдэд гомдох сэтгэл төрөв. Тэднийг угийн нарийн гэж ярьдаг. Социализмын үед аймаг, цэргийн анги, албан байгууллагыг төрийн одон медалиар шагнуулдаг байсан нь үнэн. Одоо ч хэвээрээ. Гэхдээ өмнөх нийгмийн үед байшин шагнаж байгаагүй л байх… Удахгүй зам, гүүр одонгоор шагнагдах байх даа. Бариулсан тавиулсан гишүүд сайд нар нь сонгуулийн өмнө зүтгүүлж чадах л улс.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна