УДЭТ-т шилэгдэж ажиллаж, “Парисын дарь эхийн сүм” жүжгийн Эсмеральдад тоглосон жүжигчин Отгонцэцэг хүүтэй болж, Америкт амаржсан билээ. “Хатан Эрдэнэ” холбооны зохион байгуулдаг олонд хүлээн зөвшөөрөгдсөн Монголын сайхан бүсгүй тэмцээнд аман хүзүүдсэн жүжигчин Г.Отгонцэцэг үнэхээр сайхан бүсгүйгээс гадна, мэргэжилдээ эзэн болсон авъаслаг бүсгүй. Зүгээр л хөөрхөн царай, сайхан биедээ найдан орж урлагт ирсэн, хэл ам, дуу хоолой муутай хүүхнүүдээс тэс өөр, жүжигчин бол ур чадвар, өгөгдөл шаарддаг мэргэжил шүү гэдгийг тайз, дэлгэцнээ харуулж яваа бүсгүй. Отгонцэцэгийн онцлох тал гэвэл эрчүүдтэй нэр холбогдоогүй. Харин өндөр хамар, зузаан уруулаасаа болж үг дуулах нь бий.
Зөвхөн мэргэжлийн ажилдаа анхаарал хандуулж явсан бүсгүй гэнэт хүүтэй болж, Америкийг зорьсон нь олон хүнийг гайхшруулсан. Харин сүүлийн үед жүжигчин Отгонцэцэг ангийнхаа анд Одбаяртай хайр сэтгэлтэй болж, хүүтэй болон хамтдаа Америкт амьдрахаар явсан гэж ярьж байна. Отгонцэцэгтэй хамт СУИС-ийн Хөгжимт драмын ангийг төгсөн, “Хувьсал”-д хамт ажиллаж, “Акабелла” хамтлагт дуулж явсан Одбаяр Америкт суурьшаад таван жил болж байгаа. Ангийнхаа анд загвар өмсөгч Пүрэвсүрэнтэй байнга нэр холбогддог байсан Одбаяр, Отгонцэцэгийг найз бүсгүй, ирээдүйн ханиараа сонгосон сурагтай. Одбаяр, Отгонцэцэг хоёр одоо “Мөн чиг холоос хайсан даа, ойрхон л байж шүү дээ” гэж дуулж яваа байх даа. Одбаяр СУИС-ийн ангийнхаа охин Н.Цэнгэлжаргалтай оюутан байхдаа үерхэж, хөөрхөн охины аав ээж болсон. Хүний амьдрал тааварлашгүй болохоор Одбаяр, Отгонцэцэг хоёр хосууд болсон гэдэг мэдээ хэн бүхэнд сонин байна.
Эх сурвалж: Tovchoo.MN
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа
Х.Нямбаатар: Худал гэдэг гутлаа өмсөх зуурт уул даваад явах юм аа
Үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангацгаая
Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
Гал унтраах автомашиныг усаар хангах цэгийн хяналт шалгалт үргэлжилж байна