“Рио-2016” паралимпийн пауэрлифтингийн 88 кг-ийн төрөлд эх орноо төлөөлөн оролцож, хүрэлт медаль хүртэн бахдам амжилт гаргасан Э.Содномпэлжээ болон багш дасгалжуулагч Ш.Энхсайхан нарыг Golden Gym fitness клубын зүгээс баяр хүргэж хүлээн авч уулзлаа.Мөн Golden Gym Fitness Клубын дэргэд өөрсдийн хэвтээ шахалтын болон хүчний төрлийн албан ёсны сургалтаа нээн ажиллууллахаар болсон бөгөөд цаашдын тэмцээн уралдаанд хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.
Уг сургалт нь цаашдаа олимп, паралимп болон олон улсын чанартай тэмцээн уралдаанд Монгол улсын нэрийг гаргах баг тамирчдыг бэлдэх зорилготой ба тахир дутуу хөгжлийн бэрхшээлтэй тамирчид ч мөн хамрагдаж болох юм байна.Пауэрлифтинг, хэвтээ шахалт, хүчний төрлөөр хичээллэх сонирхолтой бэлтгэл сургуулилт хийх хүсэлтэй бүхийл насны хүүхэд залуусыг урьж байна...
Golden Gym Fitness Клуб
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна