Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Ерөнхий хороо (ТУЗ)-ны хурал Москва хотод болж өндөрлөсөн. Тус хурлаар УБТЗ-ын үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн асуудлаас гадна замын даргын томилгоотой холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм.
Улмаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн даргаар Д.Жигжиднямааг томилж олон нийтийг гайхшруулаад авав. Учир нь Д.Жигжиднямаа нь янз бүрийн асуудалд хутгалдаж нэг хэсэгтээ л хэвлэийн баатар болж байсан. Түүний хувьд тус нийгэмлэгт Тээвэрлэлт, хөдөлгөөн эрхэлсэн замын орлогч даргын хашиж байгаад ОХУ-д болсон ТУЗ-ын хурлаар ажлаасаа чөлөөлөгдөж байсан билээ
Д.Жигжиднямаагийн талаар хэвлэлийн хуудаснаа хөвөрсөн зарим мэдээллээс онцолж байна.
Баримт нэг: “Улаанбаатар төмөр зам”-ыг хувийн байгууллага мэт удирдан аж ахуйн нэгжүүдийг дарамтлах болсон гэх.
Баримт хоёр: Тээвэр хариуцсан орлогч даргын алба хашиж байхдаа Эрээнээс Улаанбаатарыг дайран өнгөрөх ачаануудыг саатуулан зөвшөөрөл олгохгүй байгаагаас орлого нь тасалдан багагүй хэл ам гарч байсан удаатай. Үүний улмаас хоёр хөршийн компаниуд арга ядахдаа ачаа бараагаа Манжуураар дайруулан Орос руу оруулах болоод удаж байгаа гэх.
Баримт гурав: Харин Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх бол заавал “Ийст Винд” гэх компаниар тээвэр хийлгэх ёстой гэсэн зарлигийг Д.Жигжиднямаа гаргасан нь нэг хэсэгтээ л асуудал тарьж байсан. Өөрөөр хэлбэл уг компанид давуу эрх олгосон. Энгийн төмөр замчид болон ачаагаа зөөлгөх гээд аргаа барсан компанийн захирлуудын яриагаар бол “Ийст Винд”-ийн ард Д.Жигжиднямаа байдаг гэх.
Баримт дөрөв: Д.Жигжиднямаа нь зөвхөн төмөр замын тээврийн үйл ажиллагаанд гараа дүрээд зогсохгүй худалдан авалтад нь оролцох болсон талаар ч эх сурвалж мэдээлж байсан. Үүний ганцхан жишээ нь Д.Жигжиднямаагийн төрсөн дүү Д.Жүгдэрням гэх эрхэм төмөр замд хэрэглэдэг бүхий л төрлийн мод болон дэр модыг нийлүүлээд удаж байгаа гэгддэг.
Баримт тав: Үүгээр зогсохгүй тэрбээр өөрийн хүмүүстэйгээ нийлж Дархан, Сэлэнгийн бүсээс ачигддаг төмрийн хүдрийн тонн тутмаас өөрийн дансандаа хувь хишиг авдаг тухай мэдээлэл ч хэвлэлийн хуудаснаа хөвөрчээ.
Энэ талаар Монголын үнэн сонинд дэлгэрэнгүй нийтлэгдэж байсан.
http://www.unen.mn/content/64184.shtml

ЭХ СУРВАЛЖ: GRANDNEWS.MN
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ