Уншигч таны харж байгаачлан дээрх зурган дээр ихэр охид болох Солонго, Сэлэнгэ нар 2010 онд арван жилийн төгсөлтийнхөө хонхны баяраар гэрэл зурагт ийн буужээ.
Одоогоос яг нэг сарын өмнө Дорнод аймгийн төв буюу Хэрлэн суманд дөнгөж долоохон настай хүүг захиалгаар хөнөөлгөсөн гэх аймшигт мэдээлэл гарч олныг цочирдуулсан билээ. Өөрөөсөө олон насаар ах эртэй нууц амрагийн харилцаанд орж, улмаар жирэмсэн болсон ч хүүхдээ гаргаж чадаагүй Сэлэнгэ бүсгүй нууц амрагийнхаа хүүхдийг ийн алуулах сэдэл төрсөн байна.
Өөрийнхөө хамаатны дүү болох 1998 оны, өмнө нь хэрэгт холбогдож байсан ч насанд хүрээгүй гэж үзсэн учраас тэнсэн харгалзах ялтай байсан өсвөр насны хүүхдэд 200 мянган төгрөгний шан харамж амлаж уг хэргийг үйлдүүлсэн гэсэн мэдээлэл бий. Сэлэнгэ нь өөрөө хоёр настай хүүхэдтэй бөгөөд Дорноговь аймгийн харьяат Очбадрах хэмээх хүүхдийнхээ эцэг болох залуугаас салан өөрийн төрсөн нутаг Дорнод аймагтаа амьдарч байжээ. Багаасаа зураг, дизайн, гар урлалын төрлөөр өөрийн ихэр болох Солонготой хамтран бүтээл туурвил хийж амжилт үзүүлдэг байсан тэрбээр 2010 онд Дорнод аймгийн Гастеллогийн нэрэмжит Улсын тэргүүний нэгдүгээр сургуулийн 11в ангийг өөрийн ихрийн хамтаар төгсчээ. Угаас өөрийн ихэр болох Солонгыг бодвол их хурц, ширүүн ааш зантай, дотогшоогоо охин байсан бөгөөд хэрэг хийх санааг гаргахад түүний зан байдал нь нөлөөлсөн байж болох юм. Аймгийн төвөөсөө зайдуу орших цэнхэр хэмээх гэр хороололд амьдардаг байсан ба түүний нууц харилцаатай байсан 50 настай Цэдэвээ нь нэг газарт ойролцоо амьдардаг байжээ. Харин одоо охин шигээ хүнтэй бусармаг явдал өрнүүлсэн Дорнод аймгийн харьяат хар Цэдэвээ гэгчийн тухай... Өсвөр залуу наснаасаа хүүхдийн колоноор хүмүүжиж, ойр орчмын хүмүүсийнхээ амгалан тайван байдалд заналхийлж, эхнэрийнхээ нэг нүдийг сохолж байсан тэрбээр өөрөө ч сайн эр байсангүй.
Нууц амраг Сэлэнгэд “Хэрвээ хүүхэд маань байхгүй байсан бол чамтай хамт амьдрах байлаа” гэж хэлснээс болж нууц амрагийнхаа гарт хүүхдээ алджээ. Харин бүсгүй хэрвээ хүүхдийг нь л ямар нэгэн аргаар байхгүй болгочихвол хамтын амьдралаа эхлүүлнэ хэмээн бодсон бололтой. Цэдэвээ болон түүний эхнэрийг гэртээ байхгүй хооронд хүүг гар утасны цэнэглэгчээр хоолойг нь боомилсон байна. Хүүд эмнэлэгийн анхан шатны тусламжыг үзүүлсэн ч хүү нүдэн дээр нь амьсгал хураажээ. Хэргийг захиалсан гэх Сэлэнгэ, гардан үйлдсэн хамаатны дүү болох 1998 оны Б нар хоригдож байгаа бөгөөд “Миний дүү ямар ч буруугүй, түүнийг суллаад өгөөч би бүх бурууг нь хүлээе” хэмээн Сэлэнгэ бүсгүй мөрдөн байцаалтын явцад хүссэн байна. Алсан хүн арван тамтай гэгчээр бүсгүй бүх бурууг өөр дээрээ үүрэхээр сэтгэл шулуудсан бололтой. Гэвч, зохион байгуулалттай гэмт хэргийг дан ганц хүнээр нь ял үүрүүлнэ гэдэг юу л бол.
Гэр бүлээс гадуурх харилцаа үр хүүхдийнх нь аминд ийн онц ноцтойгоор хохирол учруулж, нийгмийг цочроосон гэмт явдлын золиос нь долоохон настай хүү боллоо. Дорнод аймгийн нийт ард иргэд бяцхан хүүгийн араас зул өргөж эмгэнэлээ илэрхийлсэн байна. Харамсалтай нь, хүний хүүхдийг хөнөөлгөж байхдаа Сэлэнгэ бүсгүй өөрийгөө хүүхэдтэй гэдгийг мартсан бололтой. Хэрэгтнүүдийг хэрхэн яллахыг харах л үлдлээ.
JUNE
PAPARATSI.MN
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа
Х.Нямбаатар: Худал гэдэг гутлаа өмсөх зуурт уул даваад явах юм аа
Үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангацгаая
Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
Гал унтраах автомашиныг усаар хангах цэгийн хяналт шалгалт үргэлжилж байна