Загварын ертөнц дэх сайхан бүсгүйчүүдийг тойрсон дуулиан шуугиан тасардаггүй. Тэр дундаа тэдний хувийн амьдрал олны анхаарлыг татах нь бий. Зарим бүсгүйчүүд өөрсдийн хувийн амьдрал, авааль нөхрөө хаясан, баян найз залуутай болсон гэх дуулиант амьдралынхаа түүхээр олны анхаарлыг татдаг. Тэдний нэг бол топ модель С.Ариунбилэг гэхэд хилсдэхгүй.
Тэрбээр анхны нөхөртэйгээ эхлүүлсэн таван жилийн амьдралаа там мэт байсныг хэвлэлийнхэнд дэлгэсэн удаатай. Үүний дараа тэрбээр “Хөх чоно” группын өв залгамжлагч П.Мөнхтулгатай хамт амьдарч эхэлснээ нуугаагүй. Баян амрагийнхаа талаар “Намайг газарт ч гишгүүлж үзээгүй” хэмээн амаа олохгүй магтаж байсан топ бүсгүй маань шинэ амьдрал зохиох гэж үзээд бүтэлгүйтсэн бололтой.
С.Ариунбилэг төрхөмдөө буцаж, мэргэжлийнхээ дагуу улсын эмнэлэгт ажиллаж байгаа юм. Харин саяхан түүнийг шинэ амрагтай болсон тухай хэвлэлд бичсэнийг олж үзээд чамгүй бухимдаж, энэхүү тайлбарыг хийжээ. “Хоёр хүний салж нийлэхийг алийг тэр гэхэв. Аливаа зүйлийн муу нэрийг эмэгтэй хүн л үүрч, хохирч үлддэг нь үнэн билээ. Ажлаа хийгээд, охинтойгоо аз жаргалтай амьдраад болоод л байна.
Хаа нэгэн газар паян тариад явсан удаа надад байхгүй билээ. Энэ сэтгүүлийнхэн мөрөөрөө байгаа хүнийг гүтгэж, хэдий болтол хоолоо олж идэх юм бол доо. Сайн найзтайгаа явж байхад дарсан зургаа юун их юм болгоно вэ. Намайг оролдож болно, ядаж гэмгүй найзыг минь ийм юманд оролцуулж, нэр төрд нь халдахдаа юман чинээ боддог байгаасай” хэмээн ундууцсан топ модель маань ганц бие болсноо албан ёсоор зарлалаа. Хоёр дахь амьдрал нь бүтээгүй гэдгийг С.Ариунбилэг ихэд нууцалж явсан бол, экс амраг нь аль хэдийнэ өөр бүсгүйг хөтлөөд зугаалж яваа гэсэн шүү.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна