“25-р суваг” телевизийн сэтгүүлч Г.Мөнхтуул, “VTV” телевизийн сэтгүүлч Б.Болдбаатар нар “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ.
Тэд хэвлэлийн хурлаар дамжуулж УИХ-ын гишүүн Ц.Нямдоржоос мөнгө аваагүй гэдгээ илэрхийллээ. Учир нь “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж дээрх хоёр сэтгүүлчид мөнгө төлж нэвтрүүлэг бэлтгүүлсэн гэх мэдээлэл сошиалд тарсан. Энэхүү мэдээлэл үндэслэлгүй, гүтгэлэг гэж тэд хэллээ.
Сэтгүүлч Б.Болдбаатар хэлэхдээ “Миний хамгаалагч хийж байсан зургийг санаатайгаар олж энэ гүтгэлэгт ашигласан байна. Би 30 сая төгрөг авч тэрхүү нэвтрүүлгийг бэлтгээгүй. Тиймээс цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандана. Нэмж хэлэхэд сэтгүүлчдийн амыг барихын тулд ийм арга ашиглаж болохгүй. Бид нийтэд мэдээллэх үүргийнхээ дагуу ажиллаа хийсэн” гэлээ.
ЭХ СУРВАЛЖ:NEWS.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна