Баянзүрх дүүргийн 20-р хорооны хэсэг иргэд өнгөрсөн сарын 05-нд УИХ-ын гишүүн Б.Батзоригийг шалгуулахаар АТГ болон цагдаагийн байгууллагад хандах болсон талаараа мэдэгдэн, түүнийг эсэргүүцсэн 100 гаруй иргэний гарын үсэг бүхий бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн. Учир нь УИХ-ын гишүүн Б.Батзориг 2008-2012 онд Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа тухайн дүүргийнхээ зарим иргэдийн өмчлөхийг хүссэн 0.07 га газрыг "өмчлүүлэх боломжгүй" гэсэн атал өөрийн танил талдаа олгосон, зарим иргэнд давхардуулж олгож бусдын газрын хэмжээг багасгасан гэх мэдээллийг тухайн иргэд өгч буй юм.
Түүнчлэн энэ асуудлыг шийдэж өгөхгүй бол "амиа хорлоно" гэж байсан билээ. Тэгвэл тухайн иргэдийн төлөөлөл өнөөдөр Ордоны баруун хаалган дээр эсэргүүцлээ илэрхийлэн "эрүүл мэндээ хохирооно" гэх үйлдэл хийж байна.
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ