Энэ сарын 1-ний 06:55 цагт Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд иргэнээс СХД, 19-р хороо, “Залуус-2” хорооллын баруун талын жалганд нэг хүн хөдлөхгүй доош хараад хэвтээд байна гэсэн мэдээллийн дагуу СХД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид үзлэг хийжээ. Үзлэгээр хэн болох нь тогдоогдоогүй, гадны нөлөөтөй нас барсан гэсэн урдчилсан дүгнэлт гарч, Монгол улсын эрүүгийн хуулийн 91.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн ажиллаж байна.
Цогцосыг тодорхойлбол 160 см өндөртэй, 35-40 орчим насны эрэгтэй, толгойн урд хэсэгтэй бага зэрэг халзан, дээд үүдэн хоёр шүд байхгүй, нас барах үедээ өмсөж явсан хувцас нь “Nike” гэсэн бичигтэй, 39-40 размерийн цагаан өнгийн пүүз нэг хос, баруун урд халаасан дээр “profiled” гэсэн бичигтэй цагаан цэнхэр өнгийн жийнсэн өмд, хар хүрэн өнгийн задгай энгэртэй, урдаа цахилгаантай босоо захтай куртиктэй, энгэр хэсэгтээ “adidas” гэсэн бичигтэй улбар шар өнгийн футболк, энгэр хэсэгтээ “adidas” гэсэн бичигтэй урд талын хэсэгтээ халаастай саарал өнгийн юүдэнтэй цамц зэрэг өмсөж явсан байна. Дээрхи нас барсан хүнийг таниж мэдэх хүн СХД-ийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн 8809-4337, 8822-0033, 9994-8810, 9302-3060 дугаарын утсанд мэдээлэл өгч хамтран ажиллахыг ЦЕГ-аас мэдэгдлээ.




Эх сурвөлж : Medee.MN
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа
Х.Нямбаатар: Худал гэдэг гутлаа өмсөх зуурт уул даваад явах юм аа
Үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангацгаая
Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
Гал унтраах автомашиныг усаар хангах цэгийн хяналт шалгалт үргэлжилж байна