Хэдэн жилийн өмнө сэтгүүлч Г.Уянга, генерал Ж.Баатар нар хэлэмгий нь дэндсэн Ц.Нямдоржийг хятадын тагнуулч хэмээн зарлаж билээ.Тагнуулын Ерөнхий газрын дарга асан генерал Ж.Баатар “Ц.Нямдорж хятадын талд мэдээ дамжуулсан нь баримтаар тогтоогдсон зүйл. Эрх мэдлийн ноён оргил Н.Энхбаяр намын нэр хүнд, найз нөхөрлөлөө бодоод Ц.Нямдоржийн тагнуулын асуудлыг таг дараад намайг золиослосон доо ” хэмээн ярьсан юмдаг.
Шударга яриатай ч шунал ихтэй гэгдэх Ц.Нямдорж хоригдол үхүүлэнбайж бариулсан хоёр хаус, сая ам.долларын байраа хэрхэн авсанаа тайлбарлаж чаддаггүй. Төрөөс төрсөн тэрбумтан байх нигууртай Ц.Нямдорж “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эргүүлэн авчирч ард түмэндээ хувьцаа хэлбэрээр тараана” гэсэн популист мэдэгдэл хийх боллоо. Учир мэдэх хүмүүсийн урьдчилсан дүгнэлтээр бол Ц.Нямдорж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихын тулд Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг барьж авсан гэнэ.
Олон нийтэд таалагдахын тулд оросуудаас салгаад авчихсан 49 хувиар улс төр хийхээ хөгшин бурхи мэдэлгүй яах бэ. “Зарагдсан барааг буцаахгүй” гэдэг шиг зах зээлийн зарчмаар хувийн хэвшилд очсон Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг булаана гэвэл “Хамтрал, комуны” болно гэдгийг МАН-ынхан сайн мэднэ. Явцгүй улс төрийн шоу яравгар Нямдоржийг Ерөнхийлөгчийн суудалд суулгана гэж үү.
Албан тушаалд хүрэхийн тулд ард түмний нэр бариад бусдын хөрөнгийг булаадаг тогтолцоо 1937 онд дууссан гэдгийг өнөө цагийн сэхээтнүүд мэдэхтэйгээ болсон. Бусдын захиалгаар, хулгайгаар хууль засдаг нэгэн улс төрч Ерөнхийлөгч сонгуульд нэр дэвшихийн тулд эх орончийн дүрд тоглож эхлэв. 37 ондбуу барьж гэмгүй иргэдийг хөнөөсөн ногоон малгайт өнөөдөр лам дээл өмсөж, эрхи барьчихаад бусдыг залилж буйтай адил хэрэг болно. Таныгаа яаж жүжиглэдэг, яаж шоу хийдэг, яаж зүсээ хувиргадаг, яаж сөрөг хүчин болж алиалдаг гэдгийг танихтай болсоон монголчууд.
ЭХ СУРВАЛЖ: HARDNEWS.MN
ЭХ СУРВАЛЖ: HARDNEWS.MN
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа
Х.Нямбаатар: Худал гэдэг гутлаа өмсөх зуурт уул даваад явах юм аа
Үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангацгаая
Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
Гал унтраах автомашиныг усаар хангах цэгийн хяналт шалгалт үргэлжилж байна