iPhone 7 барихыг хоригложээ

Admin
8 цаг 23 минутын өмнө

Хятадын Чунцин хотын нэгэн хувийн эмнэлгийн эмч нарыг ажил дээрээ iPhone 7 хэрэглэхийг хориглосон байна. Хэрэв энэхүү хоригийг зөрчвөл ажлаас халагдах хүртэл арга хэмжээ авагдахаар боллоо хэмээн China Daily-д мэдээлжээ.


Эмнэлгийн захиргаанаас тавьсан зарлал дээр арвич хямгач байдлыг дэмжих, үр ашиггүй зардлаас татгалзах зорилгоор үүнийг хориглож байна гэсэн аж. Харин үргүй зардал ихээр гаргаад байгаа хүмүүс өөрийн халааснаас биш гэдэг нь ойлгомжтой тул ажлаас халах болно гэдгийг анхааруулсан байна.


Тус эмнэлгийн ерөнхий эмчийн мэдэгдсэнээр, энэхүү хориг нь мөн хятадын үндэсний бүтээгдэхүүнээ дэмжих зорилготой гэнэ. 

 

Эх сурвалж: ZONE.MN