Ш.Сайхансамбуу, Ш.Батсамбуу хоёр нэг тойрогт нэр дэвшин санал хуваагдаж ялагдсан ч Ш.Сайхансамбуугийн охин С.Эрдэнэтуул НИТХ-д ялалт байгуулж сонгогдсон билээ. Өнгөрсөн хагас сайн өдөр С.Эрдэнэтуул аавынхаа эзэмшлийн SS club-т 500 хүн урьж цуглуулан нижгэр хүлээн авалт хийлээ. Энэ үеэр Монголын бүхий л дуучид цуглаж, УИХ-ын гишүүнээс өргөн дэлгэр найр хийсэн гэнэ.
Сонгуулийн менежерээсээ эхлээд ухуулагчдаа хүртэл нэгийг ч үлдээлгүй урьж, ёстой л ноён гурав харагдтал дайлж явахад нь бүгдэд нь гарын бэлэг болгон том хайрцагтай бэлэг гардуулжээ. Залуу жүжигчин “Тусгай салаа” киноны Сүлд буюу Алтанхуяг хөтөлсөн уг шоунд МУГЖ Чулуунхүүгээс эхлээд рок попын залуу дуучин Үүрээ хүрэлцэн ирж том концерт тоглов. Баярласан ухуулагчид нь НИТХ-ын гишүүн С.Эрдэнэтуулыг удахгүй болох 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болохын ерөөл талбиад тарцгаажээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна