“Хотын даргынхаа үгэнд орцгооё”

Admin
9 цаг 2 минутын өмнө

Бар, цэнгээний газарт хүмүүс янз бүрийн зорилготой үйлчлүүлдэг. Манай оронд бол залуусын стрессээ тайлах, эсвэл хэн нэгнийх нь хувьд хөгжилдөх, аан бас хэсэг бүлэг хүмүүсийн хувьд архидан согтуурах үйлдэл гаргах зэргээр цагийг өнгөрөөдөг нэгэн обекьт юм. За тэгээд энэ газрыг тойрсон танхайн хэрэг, зодоон цохион, хөлчүү залуусын үл ойлголцол, хүндхэн байдлын эх үүсвэр чухамхүү энэ газраас эхэлдэг нь ч бас нууц биш юм.

 

Хэтэрхий бүдүүлэг, хэтэрхий задгайрсан харилцаа оройн харанхуйгаас үдшийн бүрий, үүр цайтал үргэлжилдэг ч тэдний дунд бас соёлтой үйлчлүүлдэг залуус ч бий. Цаг үе харьцангуй өөрчлөгдөж залуусын биеэ авч явах байдал ч өнгө төрхөө өөрчилж байгаа нь нэгэн бодлын авууштай. Уг нь бол хотын шинэхэн дарга бар цэнгээний газруудыг шөнийн 00:00 цагт хаалгаа барих шийдвэр гаргах мэдэгдэл хийж байсан. Харин үүний дараа  Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас аравдугаар сарын нэгнээс зургадугаар сарын нэгэн хүртэл 00:00 цаг хүртэл ажиллуулах тухай, зургадугаар сарын нэгнээс аравдугаар нэгэн хүртэл 02:00 хүртэл үйл ажиллагаагаа явуулах мэдэгдэл хийсэн байна. Ер нь улирлын чанараар цаг заагалсан зааглаагүй манайхан ямар нэгэн зүйлийн тунг хэтрүүлдэг хүмүүс. 

 

Монголчууд угаас гаргасан хуулиа дарга цэрэггүй зөрчих дуртай улс. Өндөр хөгжилтэй маш олон орон энэ бар, цэнгээний газрыг чинь соёл болтол нь хөгжүүлчихсэн байна. Бас дээр нь нэмж дуулгахад хотын дарга Сү.Батболд цаана чинь бар цэнгээний газрын цагын хязгаарлалтын асуудлыг шийдэх гээд судалгаа хийж сууна, тэрбээр “Хэрвээ шөнийн 2 цаг хүртэл бар цэнгээний газраа ажиллуулах гээд байгаа юм бол эхлээд татвараа төлчих, албан ёсны зөвшөөрлөө авчих, бас оршин суугчдын амгалан тайван байдлыг хангах зорилгоор орон сууц, нийтийн эзэмшлийн газраас 500м-т үйл ажиллагагаа явуул аа, ямар ч зөвшөөрөлгүй газрууд аа, би дахин дахин санууллаа шүү” хэмээн хатуухан мэдэгдэж сууна. Ёстой л нөгөө хошин шогчдын үзүүлдгээр: “ирээдүйн сэхээтнүүд минь ээ, ажилчин ангийн үргэлжлэлүүд минь ээ” бар цэнгээний газрын цаг нь хумигдаад эхэлчихлээ, балаг тарилгүй эртхэн гэр лүүгээ харьж амарцгаагаарай.   

 

JUNE 

PAPARATSI.MN