Хиллари vs Трампын халз мэтгэлцээн


Трамп: АНУ-ын өр 20 их наяд ам.доллар давсан

 

Хиллари: Трамп 6 удаа дампуурах шахсан

 

Трамп: “1930 оноос хойш АНУ эдийн засгаа өсгөж чадаагүй. АНУ-ын төв банк улстөрчдийг л дэмждэг. Төв банкны бодлогын хүүг нэмсэн нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлсэн.

АНУ-ын ард түмэн маш хүнд ачаа үүрч байна. Засгийн газар иргэдийн амьдралыг сайжруулах тал дээр хангалттай ажиллаагүй. Ажил хэргийн холбоотой бүх орнуудтай худалдааны алдагдалтай байна. Хийгдсэн гэрээ бүрийг дахин харах шаардлагатай байна.

Намайг татварын мэдээлэл, орлогын мэдээллээ ил болгохыг хүслээ. Гэхдээ надад яарах зүйл алга. 

 

Хиллари: Трампын ярьж буй бодлого АНУ-ын баян чинээлэг иргэдийг л дэмжинэ. Өнгөрсөн хугацаанд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн хүмүүс татвар орлогын баримтаа ил болгосон. Трамп яагаад энэ бүхнийг ил болгохоос татгалзаж байна вэ

Доналд Трамп “Уолл Стрийт” болон гадаадын банкуудад 600 гаруй сая долларын өртэй гэж сонссон. Миний бие муж болон холбооны татварын албадад бүх баримтуудаа хүлээлгэн өгсөн. Түүний хувьд сургууль, ахмад, дайчид, хүүхдүүдэд мөнгө гаргаагүй. АНУ-ын ард түмэн түүний хувийн орлоготой бүхнийг мэдэх эрхтэй. Тэр ямар нэгэн юм нуугаад байна. Тэр хэнд өртэй вэ? Хэнээс мөнгө зээлсэн бэ. Энэ бүхэн нь ерөнхийлөгчийн сонгуульд зүтгэж байгаа вэ

 

Трамп:

Өмнө нь олон баян хүн хувийн хөрөнгөө ил болгохоос татгалзаж байсан. Үүний жишгээр тодорхой хариу өгмөөргүй байна. Хиллари Клинтон 30 гаруй мянган хувийн мэйлээ устгасан.

Мэйлээ албан хэрэгцээнд ашигласан нь зүгээр алдаа биш зорилготой үйлдэл байсан. Албан ёсны хамгаалалттай сервер ашиглаагүй нь өөр санаатай байсан.

Миний өр их мөнгө биш. 650 сая доллараас маш бага мөнгөний тухай ярьж байна. Манай улсыг удирдаж байгаа хүмүүс санхүүгийн талаар мэдлэггүй байна. Манай гадаад өр 20 их наяд долларт хүрсэн. Дубай, Хятад зэрэг орнуудад очиж үзсэн бол тэнд эх орноо гэсэн улстөрчид байдаг.

АНУ өнгөрсөн хугацаанд Ойрхи Дорнодод 6 их наяд доллар зарцуулсан. Энэ их үр ашиггүй зарцуулалтын хажууд манай улсад шинэ гүүр, шинэ зам, ядууст тэтгэмж хэрэгтэй байна.

Би бизнесийнхээ төлөө, ажилчдынхаа төлөө, ашгийн төлөө, ирээдүйн төлөө ажилладаг.

Та бүхэнд нэг жишээ хэлье, би өөрийнхөө бизнесийг маш бага хөрөнгөөр бага хугацаанд босгож ирсэн. Одоо манай ЗГ-т яг ийм хурдтай ажиллах шаардлага байна.

 

Хиллари:

Би хувийн мэйлээ албан хэрэгцээндээ ашиглаж байсандаа хүлцэл өчсөн.  

 

Таны ерөнхийлөгч болох гол зорилго бол таны бизнес. Та маш олон бизнесийг бий болгосон ч эцсийн дүндээ улстөрд орж өрийн дарамтуудаасаа гарах бодолтой болсон. Бас та ийм олон бизнес эрхэлдэг хэрнээ татвар төлдөггүй. Гольфийн талбай байгуулж бизнесээ цэцэглүүлдэг хэрнээ яагаад татвар төлдөггүй юм бэ. Та бизнесийнхээ турш хэдэн мянган хүнийг хохироосон ч хэнээс ч уучлалт гуйгаагүй. Миний аав таньтай бизнес эрхэлж байгаагүй ч дунд давхаргын хүмүүст хангалттай ажлын байр өгч байсан.

Таны эрхэлж байсан бизнесүүд 6 удаа дампуурлаас гарах тэтгэлэг хүсч байсан. Гэтэл та одоо АНУ-ын өрийг шийдвэрлэнэ гэж ярьж байна. Та бизнесийн ур чадвараа ЗГ-т ашиглана гэж ярьдаг ч таны хувийн туршлагааас харахад хангалтгүй байна.

 

МЭТГЭЛЦЭЭНИЙ 2-Р СЭДЭВ:


“Расизмын тухай”


Хиллари: Арьсаар ялгаварлах үзэл манай улсад дахин тулгамдсан асуудал болж эхэллээ. Боловсрол, хууль, шүүхийн систем энэ хүмүүст яаж хандаж байгааг анхаарах хэрэгтэй. Бид олон нийт болон цагдаагийн байгууллагын итгэлцэлийг дахин сэргээх ёстой. Цагдаа нар зөвхөн шаардлагатай тохиолдолд хүч хэрэглэхийг зөвшөөрдөг болмоор байна. Мэдээж манай улсын ард иргэд хуульд хүндэтгэлтэй ханддаг баймаар байна.

 

Трамп: АНУ-ын хотуудад болж байгаа үйл явдлыг харсан. Арьсны бүлгүүдийн хооронд маш хүнд асуудал үүсээд байна. Энэ бүхэн хүчирхийллийн хамгийн хэцүү шат руу явж байна. Барак Обама сонгогдсоноос хойш түүний төрсөн муж Чикагод 4000 хүн буудуулж амиа алдсан. Манай цагдаа нар нийгмийн дэг журмыг хамгаалахаас гадна бэлгийн цөөнх, өнгөт арьстнуудыг хамгаалах хэрэгтэй.

 

Хиллари: Африк гаралтай иргэд хамгийн ихээр буудуулж байна. Трамп сонгуулийн кампанит ажлын үеэр АНУ-ын өнгөт арьстнуудын тухай маш муухай үг хэлж байсан. Америкчууд гэр бүлийнхээ төлөө ажилладаг ч ирээдүйд тэдний эрхийг хамгаалах ерөнхийлөгч “өнгөт арьстнууд бол новш” гэдэг үг хэлэх нь таагүй хэрэг.