Universe best Songs наадмын ялагч дуучин Ч. Цэлмүүн саяхан нэгэн ярилцлагандаа хувийн амьдралынхаа талаар ярьжээ.
Тэрээр ярихдаа "Хүмүүс л намайг дуучин гэж боддог болохоос биш, би СУИС төгссөн мэргэжлийн уран бүтээлч биш шүү дээ. Өсвөр насны охин байхдаа “Universe best songs” уралдаанд оролцож, түрүүлсэн. Хүмүүс намайг үнэлж, дэмжсэн болохоор дуучин гэж нэрлэсэн байх" гэжээ.
Мөн өөрийн хувийн амьдралын талаар хэлэхдээ "Өрх толгойлсон эмэгтэй болоод хоёр жил гаруй болж байна. Хүүгээ хөхнөөс гаргаагүй байхад л нөхрөөсөө салсан. Анх удаа хувийн амьдралынхаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байгаа минь энэ. Нэгэн цагт ханилж явсан хүнээ би хэзээ ч муу хэлэхгүй. Хэн нэгэн надад тэр хүнийг муулж ярихыг ч тэвчихгүй. Тэр маань өөрийнхөө хүчээр амьдралаа босгож яваа мундаг залуу" хэмээн ярьсан байна. Түүний хувьд тэр бүр хувийн амьдралынхаа талаар дэлгээд байдаггүй нууцлаг нэгэн гэдгийг хэн бүхэн мэддэг. Удаж удаж ам нээсний эцэст жинтэйхэн шиг үг чулуудаад авлаа даа.
Дашрамд дурдхад түүний хоёр дахь цомог нь гарах гэж байгаа юм байна. Хоёр дахь цомог нь “Defined” гэсэн нэртэй бөгөөд энэхүү нэр нь "Бусдын үзэл бодол намайг тодорхойлохгүй, би аль хэдийнэ өөрийгөө олчихсон хүн" гэсэн утгатай ажээ. Тус цомог нь долоон дуутай ба зарим дууных нь шүлгийг аав нь бичсэн гэнэ шүү.
Эх сурвалж: Factnews.MN
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ