УИХ-ын гишүүн Г.Занданшатар өнгөрсөн наймдугаар сард Өр барагдуулах комисс байгуулж, оффшор данстангуудыг шалгах санал гаргаж байсан.
Оффшор данстангуудыг цэгцлэх зорилгоор Засгийн газар мөн хууль санаачилсан. Харин дээрх хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэн батлагдахад түвэгтэй тухай саарал ордонд “бор шувуу” хэдийнэ нисээд эхэлжээ.
Оффшор данстангуудтай тэмцэх санаачилгыг анх удаа Г.Занданшатар гишүүн гаргаж байгаа юм биш. Анхдагч нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан бөгөөд өмнөх парламентын үед хуулийн төсөл санаачилсан ч цейфэнд хадгалагдсаар тоосонд дарагдсан.
Үүнийг хууль тогтоогчдын зүгээс янз бүрийн хавчлага дарамт үзүүлсээр батлаагүй гэж үздэг.
Харин Г.Занданшатарын гаргасан санаачилгаар Засгийн газар хууль санаачилсан нь УИХ-аас дэмжлэг хүлээж батлагдаж чадах уу, аль эсвэл Ж.Батзандангийн санаачилсан хуулийн төсөл шиг УИХ-ын даргын цейфэнд хадгалагдсаар он жилийг улираах уу гэдэг одоогоор хэлэхэд бэрх байна.
Юутай ч хууль бусаар олсон орлогоо гадаадад оффшор данс нээлгэн хадгалахын эсрэг хууль тогтоогчид эрх зүйн орчин бүрдүүлж чадах уу гэдгийг харах л үлдлээ.
NEWS.MN
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов