Энэ удаагийн орон нутгийн сонгуульд олон сонирхолтой нэр дэвшигчид өрсөлдөхөөр болсны нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хоёр дахь хүү Эрдэнэ юм. Тэрбээр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөхөөр болж, сонгуулийн бэлтгэл ажилдаа оржээ.
Э.Эрдэнэ 2007 онд Улаанбаатар хотноо ерөнхий боловсролын дунд сургуулийг, 2011 онд АНУ-ын Дрекселийн их сургуулийг биологич мэргэжлээр төгссөн бол 2015 онд Оксфордын их сургуулийн Улс төрийн сургуульд улс төр судлаач-нийтийн удирдлага мэргэжлээр суралцан магистрийн зэрэг хамгаалсан байна. Тэрээр, дэлхийн шилдэг их сургуулиудын нэгдүгээрт эрэмбэлэгдэж буй тус сургуулийн анхны монгол оюутан байсан төдийгүй шилдэг арван оюутны нэгээр шалгарч Их Британийн хан хүү Уилъямтай уулзах эрхээр “шагнуулснаа” гэрчлэх зургийг нүүр номондоо оруулж байсныг сошиал “ертөнцийнхөн” андахгүй.
Эзэмшсэн мэргэжлээрээ Цэргийн клиникийн төв госпитальд лабораторийн эмчээр нэг жил орчим ажиллаж байгаад улстөрчдийн хүүхдүүд тэр бүр сонирхоод байдаггүй офицерын дамжааг дүүргэн Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад энхийг сахиулахаар мордож байсан аж.
Ямартай ч ерөнхийлөгчийн хүүг орон нутгийн сонгуульд өрсөлдөнө гэж хэвлэлийнхэн мэдээлж байсан нь үнэний ортой юм байна.
ЭХ СУРВАЛЖ: WWW.MMINFO.MN
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов