Монголын кино урлагийн шинэхэн бүтээл болох “Жангар” бүрэн хэмжээний анхны 3D хүүхэлдэйн киног та бүхэндээ танилцуулж байна. Энэхүү бүтээлийг "FSM media group" компани, "Chimdee”s music" компани, "Jangar international" компаниуд хамтран бүтээжээ. Кинонд өөрийн эх нутаг, улс үндэстнээ хамгаалж, анд нөхөрлөлийн чин шударга зан чанар, эрэлхэг баатрын ариун үйлсийг харуулaх бөгөөд 3D графикаар бүтээгдсэн анхны бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино гэдгээрээ онцлогтой юм байна.
Монголын тэргүүн утга зохиолын оргилын нэг болох “Жангар” туулиас сэдэвлэн бүтээгдсэн кино нь 2016 оны дөрөвдүгээр сарын 16-нд албан ёсоор эх орондоо нээлтээ хийгээд, тун амжилттайгаар Бээжин хот болон, ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хот, Тува, Халимагын үзэгчдийн хүртээл болжээ. Харин энэ удаад 2016 оны есдүгээр сарын 30-нд бүх кино театруудын дэлгэцнээ гарч эхлэх түүхэн, онц сонирхолтой, өв соёлоо дээдэлсэн уг уран бүтээлийг үзэгч та бүхэн бяцхан хүүхдийнхээ хамтаар гэр бүлийн гишүүдээрээ үзээрэй.
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ