“Амгаагийн агуу тэвчээр мандтугай”


Манай урлагийн салбарт нэг мэргэжлээсээ нөгөө рүү хөрвөх авьяаслаг залуус олон бий. Тэдний нэг болох загвар өмсөгч, жүжигчин О.Амгаланбаатар өөрийн цахим хуудсаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг нэгэн. Амгааг чухам юуны тухай бичсэн нь олны анхаарлыг татаад буйг тантай хуваалцая. 

 

"Хүнтэй хэрэлдэхгүй, уурлахгүй байхаар шийдээд удаж байна. Хүн намайг юу ч гэж хэлсэн тэр хүнийг уучлах талаас нь харах гэж хэчнээн хэцүү байсан ч хичээж л байгаа. Тэвчээрийн хязгаарыг минь шалгах үйлдэл тэгэхээс тэгэг гэсэн юм шиг арай л их гараад байна уу даа. Байрны эгч намайг лифтэнд согтуу таарчихаад гэртээ ор гэхээр нь орохгүй гэсэн алгадаж байна. Бас юманд тоглуулсан хүмүүс цалингаа өгөхгүй, утсаа авахгүй мурьж байна. Өчигдөр нэг халамцуу хүн намайг гадуур юм бодчихсон явж байтал нэг юм асуух шиг л боллоо. Тэрийг нь сонсоогүй юу гэчих вэ гээд бодож ядаж байтал "Муу гомо банди минь болихгүй юу" гэсэн. Өмнө нь байсан бол өө муу П*зда гээд л үсрээд орох байсан биз. Одоо цаадах чинь ондоо шдээ. Би жаахан гомдсон ч дараа нь больсон.

 

Гомдохгүй байх шалтгаанаа ингэж өөрөөсөө хайж байна шүү дээ. Аргагүй дээ би загвар өмсдөг байлаа. Алхаа малхаа, ааль аяг жаахан эмэгтэйлэг болчихдог гэж ч ярьдаг. Загварын салбарт ижил хүйстэн хүмүүс их олон. Дээр нь би уух юмнаас эмэгтэйчүүдийн ихэвчлэн хэрэглэдэг бэйлис, винонд дуртай, махан хоолноос илүү кекс, тортыг чухалчилдаг. Хайхрахгүй явсаар бие гэж хаврын тэмээ шиг шил нь сэтийсэн юм болчихож. Өө бас өдий хүртэл эхнэр авахгүй яваад байгаа гээд өчнөөн хардах өнцөгтэй юм билээ. Хаха. Хариу няцаалт хийж үй олноороо биш юм аа гэхэд хэдэн охидтой үерхэж байсан, үс ноос хар ийм гомо байх уу? гэвэл "өнгөлөн далдлалт" гээд ам таглана л даа. Ингэж бодоод л амаа жимийгээд өнгөрсөн. Агуу тэвчээр мандтугай. Амгаа гомо бишээ баталсугай" хэмээжээ.

 

JUNE 

PAPARATSI.MN