Мөнгө төгрөгний гачигдалд орж хангалуун амьдрах нөхцөл байхгүй хэмээн гадаадын улс орныг зорин ажил хийхээр явах залуусын тоо нэмэгдсээр байна. Монголд ажил хийе гэсэн ч бага цалинтай, амжиргаанд хүрэлцэх хэмжээний биш байдаг нь үнэн. Зээлнээс зээлний хооронд амьдарч, засаг төрийн бодлогод дарагдсан манай нийгмийн залуучууд харийн оронд хүний дарамт шахалт, хараан дор хий гэснийг нь хийж, бие сэтгэлийг байдлаараа хохирон үлдэж байгаа үзэгдэл маш их гарч байна.
Үүний нэг жишээ бол саяхан буюу 2015 оны 12 сард Эрээнд очиж зөөгчийн ажил хийгээд долоохон хоногийн дотор нэг сая гаруй төгрөгтэй ирнэ гэсэн үгэнд хууртсан Монгол охид юм. Эрээнд очоод хүчээр биеэ үнэлж, нутаг руугаа гэр бүл рүүгээ холбогдох аргагүй, бэлгийн замын болон бусад өвчнийг тээгч болж арай гэж эх орондоо ирсэн бүсгүйчүүдийн талаархи мэдээлэл гарсан. Нийгмийн энэ мэт бусармаг үйлдлийн золиос болсон охидыг зуучилсан Ц.Халиун гэх эмэгтэйд шүүхээс 2 жилийн ял төлөвлөсөн ч нэг жилийн тэнсэн харгалзах ял өгсөн байна. Энэ мэтээр ирээдүй хойч үеэ өөрийн гараар худалдаалж буй гэмтнүүдэд хууль нь зөөлхөн хандаад байх тусам хийх булай үйлдэл нь гаарна. Дэлгүүрийн лангуун дээр байгаа бараа шиг сонгогдох охидынхоо ирээдүйг хайрлая.
JUNE
PAPARATSI.MN
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа
Х.Нямбаатар: Худал гэдэг гутлаа өмсөх зуурт уул даваад явах юм аа
Үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангацгаая
Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
Гал унтраах автомашиныг усаар хангах цэгийн хяналт шалгалт үргэлжилж байна