“Эрдэнэс Монгол” компанийн дотоод дүрмийн дагуу удирдлагууд нь хуралдаж, өнгөрсөн баасан гаригт “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөл /ТУЗ/-ийн гишүүн Д.Ганболд, Б.Бямбасайхан, Ч.Отгочулуу нарыг чөлөөлсөн билээ.
Дээрх гурван гишүүний оронд ямар албан тушаалтай, хэн гэж хүмүүс томилогдох бол гэсэн хүлээлт нийгэмд байсан. Тэгвэл “Эрдэнэс Монгол” компанийн удирдлагууд хуралдаж,“Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар болон Н.Багабанди, Ч.Алтаннар нарыг томилжээ.
Н.Багабанди нь Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч, “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн анхны гишүүдийн нэг байсан билээ. Харин Ч.Алтаннар нь Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургуулийн захирлаар ажиллаж байсан, хэрэглээний математикч мэргэжилтэй нэгэн аж. Тэрбээр мөн “Оюутолгой” компанид тодорхой хугацаанд ажиллаж байжээ.
Дэлхийн хэмжээний уурхай болох “Оюу Толгой” ХХК-ийн монголын талын хувийг Монгол Улсын Засгийн газрын холбогдох шийдвэр, тогтоолын дагуу “Эрдэнэс Монгол” компани эзэмшдэг.
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов