Нам эвсэлийн хүчнүүд хаана хаанаа талцаж, нарийн бүдүүнээрээ гэдсэндээ хөлөө жийлцэх нь нийгмийн энгийн нэгэн үзэгдэл болсон. Тун удахгүй орон нутгийн сонгууль болох гэж байгаа. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, АН-ын орон нутгийн сонгуулийн менежер Д.Эрдэнэбат мэдээлэл хийжээ. Улсын хэмжээнд сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд 7006 мандатын төлөө 15209 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлээд байна гэсэн албан ёсны .
Нийт нэр дэвшигчдийн 7500 орчим нь Ардчилсан намын гишүүд байгаа аж. Тэрбээр мэдээлэлдээ: “Монгол Улсын ирээдүйн улс төрийн бодлогын тогтолцооны шинэчлэлийг бид хийнэ. Их хурлаараа бид намын шинэ дүрмээ батлах учиртай. Тиймээс ч энэ удаагийн сонгуулийн үеэр болон дараа нь шинэ дүрмийнхээ хэлэлцүүлгийг нийт гишүүд, дэмжигчидийнхээ дунд хийх нь зөв гэж үзэж байгаа. Мөн намын даргынхаа асуудлыг ч нийт гишүүд, дэмжигчдийнхээ дундаас гаргах болно. Шинэчлэл гэдэг бол байнга өсч, дэвжиж байдаг процесс. Тиймээс ч АН-ын шинэчлэлийг ард түмэнд нээлттэй харуулах нь зөв гэж үзэж байгаа” хэмээн дурьджээ.
JUNE
PAPARATSI.MN
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна
Цахилгааны аюулгүй байдлаа хангаж, гал түймрийн эрсдэлээс сэргийлье
Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 зөрчил бүртгэгджээ
“СҮҮ” ХК-ийн засварын ажил дуусаагүй тул наймдугаар сарын 11 хүртэл үргэлжүүлэн засварлахаар болжээ