Буян үйлдэж, буртагаа арилгах хүмүүс тусламж хүсэж очдог ариун гэгээн газар бол гандан хийд мөн. Хэзээ хэзээнээсээ ард олныхоо нүгэл буянг тэнцүүлж, хэрэг болгон зорьж очсон нэгнийг сэхээрүүлдэг “ариун” газрын ламтангууд “бузар” хэрэг үйлдсэн нь нийгмийг цочроож байгаа. Тодруулвал, улсын шалгалт өгөхөөсөө өмнө засал ном хийлгэхээр очсон охиныг Эрдэнэзуу хийдийн гурван лам хээр аваачин засал хийх нэрийдлээр хүчиндсэн хэрэг гарсан. Сахил хүртсэн санваартнуудад “сахилгагүй” үйлдлийнх нь хариуд ердөө 4 хүрэхгүй жилийн ялыг төлөвлөөд байгаа гэвэл та итгэх үү.
Гэтэл цаана нь нэгэн сайхан охины нүд нулимстай, бие шархтай, сэтгэл гачлантай үлдэх гээд байна. Орхимжныхоо цаанаас огиудас хүргэм хүслээ дарж чадалгүй тийчигнэх энэ мэт лам нэртэй, малнаас дор ухаантай нэгнийх нь сангийн бойпор тавьж, сахил хүртэх эрхийг нь хасах хэрэгтэй. Улаан махны хэрэгтэн угтаа бол ялын дээд хэмжээг хүртэх ёстой. Хүнээ дээдэлдэг, хохирогчоо бүрэн өмгөөлдөг хууль хэзээ хэрэгжиж эхлэх юм бэ.
JUNE
ЭХ СУРВАЛЖ: PAPARATSI.MN
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо