М.Энхболд зээ хүүгээ аравдугаар Богдоор тодруулах уу


Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2012 оны гуравдугаар сард Монголын бурхан шашинтны тэргүүн есдүгээр Богд Жэвзүндамба таалал төгссөн билээ. Түүнийг нас нөгчсөний дараа Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц “Богд гэгээнтэн дараа насандаа Монголд төрөх ерөөлөө өөрөө тавьсан” хэмээж байв. Ийнхүү есдүгээр Богдын айлдсаны дагуу Монголын бурхан шашинтны төвөөс аравдугаар Богд тодруулах комисс байгуулагдаж,  Богдын дүрийг Монголоосоо тодруулахаар болсон аж.

 

Харин сүүлийн үед МАН-ын дарга, Улсын Их Хурлын дарга М.Энхболд зээ хүүгээ Богдын дараагийн дүр буюу аравдугаар Богдоор тодруулах гэж байгаа гэх "жиргээ" намын нөхдийнх нь нисэж эхэлжээ. Мөн нийтийн сүлжээнд энэ сэдвээр халуун яриа өрнөж байна. Богдын дүрийг тодруулах ажил нь, хувилгаад, хутагтын дүр тодруулах шашны дэг жаягын дагуу нарийн ёстой явагддаг гэх боловч өнөө цагт эрх мэдэлтэн нэгний хүслээр үр садныг  шилж тодруулдаг болжээ хэмээн шүүмжлэх хүмүүс бишгүй байв.

 

Есдүгээр Богдыг таалал төгссөнөөс хойш Богдын дараагийн дүрийг тодруулах асуудал хүчтэй яригдсаар ирсэн бөгөөд өнөө үед түүнийг тодруулах ажил бурхны шашинтнуудын болон урд хөршийн анхаарлын төвд байдаг шашны чухал асуудал юм. Сүүлийн үед сүсэгтэн олны дунд Түвдийн бурхны шашны тэргүүн Далай ламын баталсан Ванчин Богдын түүх шиг асуудал үүсэхээс сэргийлэх хэрэгтэй гэх яриа гарах болсон аж. Учир нь Түвд бол БНХАУ-ын шашны үзлийн халуун цэг бөгөөд Далай ламын тодруулсан гэгээнтэний хойд дүрийг Хятадууд үгүйсгэж дахин өөр нэгнийг дээрх гэгээнтэний хойд дүр хэмээн зарласан байдаг. Энэ нь Хятадын төр барих нэгэн арга барил гэх ба Далай ламын хүч нөлөөг бууруулах зорилготой байсан аж. Эцэст нь хүч нөлөө нь буурсан Далай лам өнөөгийн манай улсын бурхан шашны тэргүүнээр томилогдох гэж буй аравдугаар Богдыг батламжлах бус Хятадууд өөрсдийн тодруулсан хуурамч гэгээнтэнээр Монголын аравдугаар Богдыг батламжлуулж, өөрийн нөлөөний хүнийг Монголын бурхан шашинтны тэргүүнээр тавихаар зэхэж буй хэмэээн бурхан шашинтны төвийн судлаач тайлбарласан байдаг.

 

Эх сурвалж: Medee.MN