Цаазаар авах ялыг СЭРГЭЭЕ, ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ!!!


Сонгуулийн өмнөхөн дөрвөн хүүхэдтэй, таван сартай жирэмсэн эхнэрээ тархийг нь зад цохиж хөнөөсөн аймшигт хэрэг гарчээ.

 

Мэдээж энэ бол 2016 онд гарсан хамгийн сүүлчийн хүн амины хэрэг биш.

 

Согтуу нөхрийнхөө гарын шүүс болж, үр хүүхдээ орхин тэнгэрт хальсан эмэгтэйчүүдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Гэвч хуулийн хүрээнд шалгагдсан хэргүүдийг үйлдэгчдэд хангалттай ял оноодоггүй, нэг бол ялаас мултрах байдал сүүлийн жилүүдэд эрс нэмэгджээ.

 

Хэрэв гэр бүлийн тухай хууль болон эрүүгийн хууль манай улсад хатуу хэрэгждэг байсан бол өнөөдөр олон зуун эмэгтэйчүүд харамсалтайгаар амиа алдахгүй байх боломжтой байлаа.

Ирэх сард нээлтээ хийх УИХ-ын намрын ээлжит чуулганаар эрүүгийн болон зөрчлийн тухай хуулийг дагалдах таван хуультай нь эргүүлэн татаж, хэлэлцээд баталчихвал иймэрхүү бусармаг зүйлс гарах нь багасаж мэдэх л юм.

 

Дөрвөн хүүхдийнх нь ээж, жирэмсэн эхнэрээ хөнөөсөн тэр эр бол яавч хүн биш.

 

Гэвч бид энэ хүн биш араатнуудыг өөгшүүлж, ялаас мултруулсаар л байх уу. Манай улс 2012 онд цаазын ялгүй орон болсон. Мөн дэлхийн 60-аад улс цаазлах ялыг хүчингүй болгосон байдаг. Магадгүй хууль эрхзүйн орчин нь хүнээ хамгаалах хэмжээнд бүрэн төгөлдөржсөн бол энэ хууль байхгүй байж болно л доо. Харин манайх шиг хүнээ хамгаалж чаддаггүй оронд ЦААЗААР АВАХ ЯЛ хэрэгтэй биш гэж үү.

 

Уг нь хуулийг гэмт хэрэг үйлдэх, хүний эрхэнд халдахаас сэргийлж бий болгодог.

 

Харамсалтай нь манай орон иргэнээ хамгаалах биш ялтныг гэсгээхээс аварсан хуультай байгаа нь хачирхалтай.

 

Жишээлбэл, манайд 2015 онд санаатайгаар хүний амь хохироосон хэрэг 185 гарчээ.

 

Мөн энэ тоо жилээс жилд нэмэгдсээр буйг цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн.

Улаанбаатар хотод өдөр алгасахгүй хүчингийн хэрэг гардаг гэхэд хилсдэхгүй. Мөн хүчирхийлэгч, гэмт хэрэг үйлдэгчид удаа дараагийн давж заалдах шатны шүүхэд хандсанаар дийлэнх нь бага ял авдаг нь шударга бус явдал юм.

 

Ингээд гэмт хэргийн золиос болох магадлал хамгийн өндөр байдаг хүүхэд, эмэгтэйчүүд 2015 онд ямархуу байдлаар хохирсон тухай хүргэе.

 

1. Өнгөрөгч оны есдүгээр сард Эрдэнэзуу хийдийн гурван лам архидан согтуурч, хамт байсан 19 настай охиноо хүчирхийлсэн гэмт хэрэг гарсан.

 

Гэвч тэдгээр лам нар 3,8 жилийн хорих ялаар шийтгүүлжээ.

 

2. Мөн өнгөрөгч онд дөрвөн настай бяцхан охин хойд ээж, төрсөн эцгийн гарт амиа алдсан.

 

Гэвч эцэг Б.Цогт нь цагаадаж, хойд эх болох Г.Маралмаа нь 24 жилийн ял авсан.

 

3. "Дүүтэйгээ суулгахгүй байсан" гэх шалтгаанаар үерхдэг эмэгтэйнхээ гэр бүлийн дөрвөн хүнд халдаж, хоёр хүнийг хөнөөсөн,


  • Танилцсан бүсгүй нь өөр хүнтэй явалдсан хэмээн үерхдэг бүсгүйгээ хөнөөн, машиныхаа тээшинд хийсэн,
  • Өөрийг нь тэжээж гэртээ байлгадаг байсан хамаатныхаа гэр бүлийн гурван хүний амийг  хөнөөн, гэрийнх нь ойролцоох нүхэнд булсан,
  • Орхон аймагт нэг гэр бүлийн таван иргэн халдлагад өртөж, хоёр нь амиа алдсан,
  • Эхнэрээ хөнөөгөөд машиндаа нуун авч яваад баригдсан,

 

8. Мөн өнгөрсөн есдүгээр сард Баянчандмань сумын Засаг даргын тамгын газарт малын эмч хийдэг Б гэх 26 настай бүсгүйг хуралд сууж байх үед ньЗасаг даргын орлогч Б.Ханбаатар, Тамгын газрын дарга Г.Ариунболднар дуудсан байна. Тэд малын эмч бүсгүйг "малын гоц халдварт өвчин гарсан" гэх нэрийдлээр хууран, унага тамгалах найранд аваачиж, бүсгүйг машинаар авч яван, хүчирхийлсэн ба хохирогч бүсгүй их хэмжээний цус алдаж, зодуулсан байдалтай машины гадна ухаан алдсан байжээ.


  • МУБИС-ын дотуур байранд амьдардаг оюутан охин найз залуудаа хутгалуулж, амиа алдсан,

 

Энэ зөвхөн олонд ил болсон хэргүүд. Үүний цаана хичнээн охид бүсгүйчүүд чимээгүйгээр гэмт хэргийн золиос болж байгааг бид мэдэхгүй. 

 

2014 онд 21 настай бүсгүй найз залуудаа 48 цагийн турш зодуулж, амиа алдсан тохиолдол гарч байв. 

 

Сүүлдээ хүний амь хөнөөнө гэдэг алга урвуулахын дайтай амархан болоо юу гэж бодогдох болов. Гуравхан сая хүн амтай манай оронд иймэрхүү гэмт хэргүүд байнга гарна гэдэг аюулын харанга дэлдэж буй явдал. Дээрээс нь хүнээ хамгаалж чадахгүй хууль, төр байна гэдэг бүр эмгэнэлтэй.

 

Тиймээс ЦААЗЫН ЯЛаа сэргээвэл яасан юм бэ, Ерөнхийлөгч өө!!!

 

Хүмүүс хүн алж, хүрээ талахаас нэгэнт айхаа больжээ. Мөн тэд ялаас мултарч, ялын хэмжээгээ багасгуулдаг явдал нь байж боломгүй зүйл юм. Нэгэнт хүний амийг санаатайгаар хохироосон хүнийг өршөөх хэрэг байгаа гэж үү.

 

Дэлхийн 15 улс цаазаар авах ялыг тун онцгой тохиолдолд хэрэглэхээр хуульчилсан байдаг.

 

Тэгэхээр манай улсад энэ хуулийг мөрдүүлдэг болоход болохгүй гэх зүйлгүй. Тиймээс цаашид харамсалтайгаар, зүй бусаар амиа алдах хүүхэд, эмэгтэйчүүд, иргэдийнхээ төлөө Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг өөрчилж, мөрдүүлэхээс өөр аргагүй болж байна. Төр иргэнээ АМЬД байлгах үүрэгтэй биш гэж үү. Мөн энэ араатнуудыг хэдий болтол өршөөх вэ???

 

www.breakingnews.mn