Япон орны хүн ам хөгширч, хорогдож байгаа тухай байнга ярьдаг болсон. Тэгвэл өнгөрсөн Пүрэв гарагт олон нийтэд хүрсэн тус улсын Үндэсний Хүн ам, Нийгмийн хамгааллын хүрээлэнгийн хийсэн судалгааны үр дүн аюулын харанга дэлдэж байна.
18-34 насны залуусын дунд явуулсан судалгааны дүнгээр гэр бүлгүй эрчүүдийн 70 хувь, эмэгтэйчүүдийн 60 хувь нь хэн нэгэнтэй дотно харилцаагүйгээр амьдарч байгаа нь харагджээ.
Цаашилбал тэдгээрээс эрчүүдийн 42 хувь, эмэгтэйчүүдийн 44.2 хувь нь бэлгийн харилцаанд огт орж үзээгүй гэж хариулсан байна.
Хэдийгээр Шинзо Абэгийн засгийн газар төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд хүүхэд асрах, өсгөх боломжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаа ч үр дүн гарахгүй байгаа юм.
2010 онд явуулсан ийм судалгаагаар Япон эрчүүдийн 36.2 хувь, эмэгтэйчүүдийн 38.7 хувь бэлгийн харилцаанд орж үзээгүйгээ хүлээн зөвшөөрч байжээ.
Японы эрх баригчид дээр судалгааг 1987 оноос хойш таван жил тутамд явуулж байгаа юм. Харамсалтай нь ганцаар амьдрахыг илүүд үзэх хандлага 20-оод насны сүүл хэсгийн буюу төрөх чадвар хамгийн сайн байх үеийн эмэгтэйчүүдэд хамгийн өндөр байна.
Тэд мөн гэрлэлтийг “ирээдүйд, хэзээ нэгэн цагт болно” гэж үздэгээ илэрхийлжээ. Гэвч үүний үр дүнд тэдний төсөөлдөг мөрөөдлийн хүн болон бодит байдлын зөрүү улам ихсэж, насыг ганцаар барах зам руугаа ордог гэж судалгааг хийсэн мэргэжилтнүүд ярьж байна.
Хүн амын төрөлтийн хувь хэмжээг одоогийн 1.4 хувиас 2025 онд 1.8 болгон өсгөх нь Абэгийн засгийн газрын нэг зорилт болжээ. Үүний тулд эрх баригчид хүүхэд өсгөн хүмүүжүүлэхэд тохиолдох саад бэрхшээлийг бууруулахыг зорьж байна. Өөр нэг судалгаагаар гэр бүл болоод 15-19 жил болсон хосуудын хүүхдийн дундаж тоо 1.94 болсон нь түүхэн доод хэмжээ гэнэ.
Өнгөрсөн оны зургаадугаар сард явуулсан дээрх судалгаанд 8,754 ганц бие болон 6,598 гэр бүлтэй хүмүүс оролцжээ.
Эх сурвалж: Japan Times
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа
Х.Нямбаатар: Худал гэдэг гутлаа өмсөх зуурт уул даваад явах юм аа
Үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангацгаая
Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
Гал унтраах автомашиныг усаар хангах цэгийн хяналт шалгалт үргэлжилж байна