УИХ-ын гишүүн О.Баасанхүү уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийг улс төрийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын нэрэмжит болгох саналыг гаргажээ.
Тэрбээр уг саналдаа "Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх тухай УИХ-ын тогтоол гарсан. Түүний Монгол төрийн алтан жолооч атгаж байх цаг үед "Эрдэнэт" үйлдвэрийг байгуулах, "Эрдэнэт" хотын түүхэн бүтээн байгуулалтыг бүтээхэд гарамгай гавъяа байгуулсан нь түүхэнд тодоор тэмдэглэгдэж үлдсэн билээ. Иймд түүний нэр төрийг сэргээж, алдар гавъяаг нь мөнхжүүлэх ажлын хүрээнд "Эрдэнэт" үйлдвэрийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгох санал гаргаж байна" гэв.

Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо