ОХУ руу визгүй явдаг болсноос хойш урд зүгийг зорих манай наймаачдын тоо харьцангуй цөөрсөн боловч хэврэг хэдий ч үнэ хямдтайг нь бодоод зарим ганзагачид маань Эрээн хотыг зорьсоор л байна. Хятадын гаалийг цэвэр цэмцгэр, үйлчилгээ нь хөнгөн шуурхай гэлцэн ам сайтай байдаг манайхны сайхан сэтгэл рүү ус цацах мэт бүдүүлэг үзэгдэл саяхан урд хил дээр гарчээ.
Юунаас болсныг бүү мэд, ямартай ч монгол бүсгүйг байдгаараа үсдчихсэн дээрэлхэж байгаа хятад гаалийн байцаагчийн зураг олон нийтийн сүлжээнд хүмүүсийн дургүйцлийг төрүүлсээр байна.



90-ээд оны эхээр зах зээл дөнгөж эхлэн, урд зүгийг зорьж байхад тухайн үеийн Эрээн хот бараг л гахайн оромж шиг юм байсныг хэн хүнгүй санаж байгаа байх. Харин өнөөдөр танигдахын аргагүй, орчин үеийн тансаг хот болжээ. Хүмүүс нь ч бас танигдахын аргагүй давилуун, их зантай болчихож. Ямар сайндаа л, одоо монголчуудыг гаалийн байцаагч нь хүртэл үсдэж зодохдоо тулхав дээ.
Санаагаар болдогсон бол, тэдний муусайн хогийг зөөж орлого оруулахгүйгээр, өөрсдөө дотооддоо хэрэгцээгээ хангадаг болчихвол хичнээн сайхан...
Эх сурвалж: ZONE.MN
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна
Цахилгааны аюулгүй байдлаа хангаж, гал түймрийн эрсдэлээс сэргийлье
Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 зөрчил бүртгэгджээ
“СҮҮ” ХК-ийн засварын ажил дуусаагүй тул наймдугаар сарын 11 хүртэл үргэлжүүлэн засварлахаар болжээ