Ард түмнээ даажигнасан, алдаатай шийдвэрүүд намын нэр хүндийг навсайтал нь унагаж шалан дээр холбируулдагийн жишээг сүүлийн хоёр сар МАН үзүүллээ. Сонгуулийн дараа 49.7 хувьтай гарсан МАН-ын рейтинг төрийн албаны буруу томилгоо, цалин хасах, татвар нэмэх зэрэг асуудлуудаас болж нийт иргэдийн дунд 29.6 хувь болтлоо буурчээ. Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарийн хасалт, таналт, хэмнэлт, татвар нэмэх талаархи төсвийн тодотголтой холбоотой эрс шийдэмгий мэдэгдэл нийгмийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсны улмаас намын рейтинг өнгөрсөн долоо хоногт 35 хувь хүртлээ унасан. Харин энэ долоо хоногт рейтинг нь 29.6 хувь хүртлээ навс унажээ. Үүний улмаас орон нутагт өрсөлдөхөөр зэхэж буй намын гишүүд сандралдаж эхэлсэн сурагтай. Рейтинг нь тасралтгүй унасаар байгаа МАН-ынхан энэ сонгуульд ялагдал хүлээвэл онц их хурал яаралтай зарлан хуралдуулж, М.Энхболдыг намын даргаас нь огцруулна гэх “бор шувуу” ч төрийн ордонд эрчимжиж байгаа гэнэ.
NUUTS.mn
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо