Базаахгүй ажиллаж байгаа Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах тухай цуу үг саявтархан гарч, МАН-ынхан үүнийг үгүйсгэцгээснийг санаж байгаа байх. Бүр огцруулах гарын үсэг зурж, санаачилга гаргахаар зэхэж байсан гэх мэдээлэлд нэр нь орооцолдсон гишүүд ч үүнийг няцаасан.
Гэсэн ч Ж.Эрдэнбатын Засгийн газар огцорно гэсэн энэ мэт муу ёртой яриа жинхэнэ утгаараа биелэлээ олж магадгүй нөхцөл байдал хэдийнэ үүсжээ. Үүнийг батлах мэт УИХ-ын МАН-ын бүлгийн гишүүдийн ихэнх нь "Мэргэжлийн Засгийн газар ойрын хугацаанд огцорч болзошгүй" гэдэг нэг л утгатай үгийг өөр, өөр газар амнаасаа унагаж явааг, сайны дохио гэх үү, муугийн ёр гэх үү.
Огцрох, огцруулах шалтгаан нь мэдээж орон нутгийн сонгуультай холбоотой.
Хэрвээ ирэх сонгуульд МАН ялагдал хүлээх аваас Засгийн газар огцрох нөхцөл автоматоор бүрдэнэ хэмээн МАН-ынхан ярилцаж байна. Энэ тохиолдолд хэн дараагийн ЕС болох вэ гэдэг асуулт гарч ирэх бөгөөд үүнд нэгдүгээрт, МАН-ын дарга М.Энхболд, хоёрдугаарт Шадар сайд У.Хүрэлсүх нарын нэр юун түрүүнд яригдах нь гарцаагүй.
М.Энхболдын тухайд энэ удаад ЕС-ын эрх мэдлээ авна гэдэг сонголт дээр буувал 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжоосоо татгалзахад хүрнэ. Харин эсэргээрээ У.Хүрэлсүх ЕС болж гэмээнэ М.Энхболдын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрх нээлттэй хэвээр үлдэх аж.
У.Хүрэлсүхийн тухайд нэгэнт гүйцэтгэх засаглалынхаа эрхийг гартаа оруулж авсан цагт "чанга эр" гэдгээ харуулж намын даргын суудлыг давхар авахаар санаархах нь дамжиггүй. Намын дарга, ЕС болсон У.Хүрэлсүх хэнд ч дийлдэхгүй. Улмаар М.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд нам дотор нь унаагааж ч болзошгүй юм.
М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдлөө ч эрх баригчдын рейтинг ард түмний дунд өдрөөс өдөрт унаж байгаа энэ янзаараа бол тэр лав ялалт байгуулахгүй. Чингэвээс 50 гаруйхан настай М.Энхболд гэдэг хүн сайн дураараа шахуу улстөрөөс арчигдах нөхцөл байдал үүсэж таарна. Үүнийг тэр хүснэ гэж үү. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодлоо орхиж, ялсан намын даргын хувиар Засгийн газраа тэргүүлэх сонголтыг тэр дараагийн удаад хийж таарах болов уу.
Эх сурвалж: Zuvsongolt.mn
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо