Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төв нь гал түймэр, гамшиг осол, аврах ажиллагааны дуудлага, мэдээллийг 101, 105, гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын дуудлага, мэдээллийг 102, эмнэлгийн яаралтай тусламжийн дуудлага, мэдээллийг 103 тусгай дугаарын утсуудаар хүлээн авч, шуурхай удирдлага зохицуулалтаар ханган ажиллаж байна.
Тус төвд 2016 оны эхний 8 сард бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн:
Тусгай дугаарууд руу хүүхдүүд тоглож залгах, мөн иргэд утсаа шалгах зэргээр шаардлагагүй дуудлага хийн залгаж тус дугаарт ачаалал үүсгэх нь тухайн агшинд яаралтай тусламж шаардлагатай байгаа иргэдийн дуудлагыг хүлээн авах үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгаа юм. Таныг шалтгаангүй эдгээр дугаар руу залгаж байх тэр агшинд өөр хэн нэгний үхэл амьдралын зааг дээр холбогдох газраас тусламж хүсэн залгаж байгаа гэдгийг та бүхэн сайн санах хэрэгтэй.
Түүнчлэн бага насны хүүхэд гэлтгүй иргэд тусгай дугаарт андуурч залгах, өөрсдийн эзэмшиж байгаа гар утсандаа хайхрамжгүй хандсаны улмаас халаасан дахь утасны товчлуур дарагдах зэргээр холболт үүсгэдэг.
Та болон таны нэр дээр бүртгэлтэй утасны дугаараас тусгай дугаарын 101/105, 102, 103 утсанд 3-с олон удаа тоглож, эсвэл шалтгаангүйгээр залгасан дуудлага бүртгэгдсэн тохиолдолд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсгийг үндэслэн хүүхэд бол эцэг эх, асран хамгаалагчидад нь, мөн иргэдэд Цагдаагийн байгууллагаас дараах хариуцлагыг тооцохоор болсон гэдгийг анхааруулж байна.
(30.2 дахь хэсэг: Цагдаагийн алба хаагч, туслах ажилтны хууль ёсны шаардлагыг зориуд үл биелүүлсэн, биелүүлэхгүй байхыг уриалсан, эсэргүүцсэн, албан үүргээ биелүүлэхэд нь санаатайгаар саад учруулсан, албан үүрэгтэй нь холбогдуулан цагдаагийн алба хаагч, түүний гэр бүлийн гишүүн болон чөлөөнд гарсан цагдаагийн ажилтныг доромжилсон, гүтгэсэн, заналхийлсэн, хүч хэрэглэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 5000-20000 төгрөгөөр торгох, эсхүл 7-14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна)
МЭДЭЭЛЭЛ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВ
Х.Нямбаатар: Худал гэдэг гутлаа өмсөх зуурт уул даваад явах юм аа
Үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангацгаая
Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
Гал унтраах автомашиныг усаар хангах цэгийн хяналт шалгалт үргэлжилж байна
Оюутны аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан маргааш болно
Х.Баттулга: С.Баярцогтыг дэмжихгүй. 2027, 2028 оны сонгуульд АН-ыг ялуулж, олонх болгох хүн генсек болох ёстой