“Газар” хөдөлгөөн ТББ-ын төлөөлөгчид Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-үүлийг С.Зориг агсны хэрэгт яллагдагчаар татсаныг гүтгэлэг хэмээн үзэж байгаагаа илэрхийлэн мэдэгдэл хийлээ. “Газар” хөдөлгөөний дэд тэргүүн Ш.Бямбажав “С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг хуулийн дагуу шударгаар шалгаж илрүүлэхийн оронд урьдаас зориуд төлөвлөн нууцын зэрэглэлд хамруулсан уг хэргээр дөрөөлөн, Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг Э.Бат-Үүлийг ямар ч аргаар хамаагүй улс төрийн тавцангаас буулгах гэсэн оролдлого хэмээн үзэж байна” гэлээ.
Мөн “улс төрийн хүчний далд дарамт, нөлөөллөөр ажиллаж, хүний эрх чөлөөнд халдаж байгаа үйлдлээ нэн даруй зогсоохийг хууль хүчний байгууллагаас шаардаж байна. Хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн хууль хүчний байгууллага, удирдлага байгууллага бүхэн иргэдийн байнгын хяналтанд байж хуулийн харицлага тооцогддог байх нь нийгмийн шударга ёсны баталгааг хангах гол хүчин зүйл” гэлээ.
Эх сурвалж: Medee.MN
Х.Нямбаатар: Худал гэдэг гутлаа өмсөх зуурт уул даваад явах юм аа
Үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангацгаая
Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
Гал унтраах автомашиныг усаар хангах цэгийн хяналт шалгалт үргэлжилж байна
Оюутны аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан маргааш болно
Х.Баттулга: С.Баярцогтыг дэмжихгүй. 2027, 2028 оны сонгуульд АН-ыг ялуулж, олонх болгох хүн генсек болох ёстой