"Наран трейд" ХХК-ийн эзэн, УИХ-ын гишүүн асан С.Болдхэт ийнхүү бухимдлаа. Монголын бизнес эрхлэгчид дэлхийн хаана ч байхгүй хүнд нөхцөлд ажлын байраа хадгалан, улсдаа татвар төлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр тэмцэж явна. Гэтэл Монгол төрийн бодлого албан ёсны бизнес эрхэлж буй хүмүүстээ халтай, хууль бус луйварчдад ээлтэй явсаар л байна.
1. "Наран трейд" ХХК гадаад худалдааны чиглэлээр Монголын топ-5 компанийн нэг. Татвар төлөлтийн тайлангаар ч салбартаа тэргүүлдэг. Гэтэл гаалийн бүртгэл харахад хувь иргэд тэднээс их барааг ямар ч татваргүй оруулж ирэн борлуулсаар байна.
2. УИХ-ын гишүүнээр баячуудын хүүхдүүд, даргын цүнх баригчид, хуйвалдаан зохион байгуулагчид, цагаан гартнууд сонгогдон гардаг болсноор төрийн бодлого дундаж давхаргадаа огтхон ч чиглэхээ болилоо. Хүнд цалин өгч үзээгүй хүмүүс шударга тогтолцоог бий болгохгүй, ойлгохгүй.
3. Бизнес эрхлэгчдийг төр дэмжье гэвэл НӨАТ-ын татварыг 10 хувь биш 5 хувь болго.
4. Банкны зээлийг дэлхийн жишигт нийцүүлье. Хувалзнуудад соруулаад сөхөрлөө бизнес эрхлэгчид...
5. Бизнес эрхлэгчдийн үгийг төр сонсдоггүй юм бол одоо ТАТВАР ТӨЛӨХӨӨ БОЛЬЁ, ГУДАМЖИНД ЖАГСАЯ, БҮХ АЖИЛЧДАА АВААД ЭСЭРГҮҮЦЛИЙН ХӨДӨЛГӨӨН өрнүүлье
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ